Төв аймгийн Батсүмбэр сум нь хөдөө аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, төмөр зам, авто зам зэрэг нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хувьд стратегийн ач холбогдолтой байршлын бүс нутаг юм.
Үүнийгээ дагаад гамшиг, ослын тоо давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тиймээс Засгийн газрын тогтоолоор тус суманд Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, хэлсэн үгэндээ “Хүн амын нягтрал, бүс нутгийн онцлог, аюулт үзэгдэл, ослын гаралтын тоо зэргийг харгалзан үзэж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор сум, орон нутагт анги, салбар, нэгжүүдийг байгуулдаг. Батсүмбэр сум болоод хөрш, зэгэлдээ сумдад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлэх үүрэгтэйгээр тус суманд Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр анги үүд хаалгаа нээж байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
