НИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлэг болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсөв батлахтай холбоотойгоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.
Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан НИТХ-ын тогтоолоор 2019 оноос хойш нийт 52 хороог шинээр байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай НИТХ-ын 2012 оны тогтоолоор албан татварын хувь хэмжээг тогтоохдоо нийслэлийн газрын үнэлгээний өмнө нь мөрдөж байсан таван бүстэй уялдуулан, үл хөдлөх хөрөнгийг байрлаж буй хороодоор нь ангилан 0.6, 0.8, 1 хувь гэсэн шатлалтайгаар ногдуулахаар баталсан. Энэхүү эрх зүйн актыг мөрдөн ажиллахад шинээр нэмэгдсэн дээрх 52 хорооны хувьд албан татварыг ногдуулахад хуулийн ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс дээрх тогтоолыг шинэчлэн, шинээр нэмэгдсэн хороодыг татвар ногдуулах байрлалаар нь бүсчлэн ангилж, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтоохоор тогтоолын төслийг боловсруулжээ.
Мөн аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм. Тодруулбал, хотын захын болон төвийн үл хөдлөх хөрөнгийн татвар адил хувь хэмжээтэй байсан. Энэ нь хотын төв рүү чиглэсэн төвлөрлийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тэгвэл тогтоолыг шинэчилснээр хотын төв болон захын үл хөдлөх хөрөнгийн татвар ялгаатай байхаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлэх нөхцөл бүрдэнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээг нэмэхгүй бөгөөд иргэдийн орон сууцнаас татвар авахгүй.
НИТХ-ын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ” тогтоох хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлж, 0-2 хувь байхаар хуульд өөрчлөлт орсон. Гэхдээ нийслэлийн удирдлагаас татвар төлөгчдөд ачаалал үүсгэхгүй байх үүднээс албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хуучин мөрдөж байсан хувь хэмжээг хэвээр мөрдөн, цаашид үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой болгох замаар татварын суурийг өргөжүүлэх, татвар төлөгчдийг татварт бүрэн хамруулах бодлого баримтлан ажиллаж байна.
Хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг арванхоёрдугаар сарын 5-нд болох юм.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ
| Бүсчлэл | Үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хороогоор | Татварын хувь хэмжээ |
| I | Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 32, 33, 34 дүгээр хороо | 1.0 хувь |
| Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 13, 14, 15, 16, 18, 25, 40, 42, 43 дугаар хороо | ||
| Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 14, 15, 16, 17, 18, 19, 27, 29, 23, 30, 31 дүгээр хороо | ||
| Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо | ||
| Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11,15, 22 дугаар хороо | ||
| Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо | ||
| II | Баянгол дүүргийн 20, 29 дугаар хороо | 0.8 хувь |
| Баянзүрх дүүргийн 7, 8, 10, 11, 12, 26, 36, 37, 38, 39 дүгээр хороо | ||
| Сонгинохайрхан дүүргийн 4, 20 дугаар хороо | ||
| Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо | ||
| Хан-Уул дүүргийн 4, 23, 24 дүгээр хороо | ||
| Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 20, 21 дүгээр хороо | ||
| III | Баянгол дүүргийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хороо | |
| Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 9, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 30, 31, 41, 32, 33, 34, 35 дугаар хороо | ||
| Сонгинохайрхан дүүргийн 1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 21, 22, 24, 25, 26, 28, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43 дугаар хороо | ||
| Сүхбаатар дүүргийн 13, 20 дугаар хороо | ||
| Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 12, 16, 17, 18, 19, 20, 21, 25 дугаар хороо | ||
| Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16, 17, 18, 19, 22, 23, 24 дүгээр хороо | ||
| IV | Сүхбаатар дүүргийн 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо | 0.6 хувь |
| Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороо | ||
| Налайх дүүргийн 2 дугаар хороо | ||
| Багануур дүүргийн 1 дүгээр хороо | ||
| Багахангай дүүргийн 1 дүгээр хороо | ||
| V | Налайх дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хороо | |
| Багануур дүүргийн 2, 3, 4, 5 дугаар хороо | ||
| Багахангай дүүргийн 2 дугаар хороо |

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
