Онцгой байдлын байгууллагаас өнөөдөр 2023 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян 2023 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн юм. Онцгой байдлын байгууллага 2023 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг сайжруулах”, “Штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх”, “Холбоо зарлан мэдээллийн чадвах, цахим ашиглалтыг сайжруулах” гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн, гүйцэтгэлийг ханган ажиллалаа.
Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 8260 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тухайлбал, нийслэлд тохиолдсон үерт Онцгой байдлын байгууллагын болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын нийт 14 мянга гаруй ажилтан, алба хаагч, 2000 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж, 3974 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан 35 хүний бүрэлдэхүүнтэй Эрэн хайх, аврах баг БНТУ-д тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод дэлхийн 70 орчим улсын 11 мянга гаруй аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн нь мэргэжлийн ур чадвараар олон улсын түвшинд хүрсэн шилдэг алба хаагчид болохоо батлан харууллаа.
Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах хүрээнд улсын төсвөөс алба хаагчдын албаны болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 2.6 тэрбум, тусгай зориулалтын хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн хангалтад 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр өнгөрсөн оноос автомашины хангалт 11.7 хувиар, техник, тоног төхөөрөмжийн хангалт 24.8 хувиар өссөн байна.
Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын 2023 оны тогтоолоор “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв 123 дугаар ангийг шинээр байгуулж, Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор байгуулагдсан Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр анги, Засгийн газрын 2023 оны тогтоолоор Булган аймгийн Дашинчилэн суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагааг тус тус эхлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
