Монгол Улсын Засгийн газрын тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн Ассоциаци хооронд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 04 дүгээр тогтоолыг үндэслэн “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр” батлагдсан.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус хөтөлбөрийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд 2024 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийн хүрээнд ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулах
Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээ олгоно.
Хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучилж, ажилтай, орлоготой болоход дэмжлэг үзүүлэх зэрэг төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
– Хөтөлбөрийг ХНХЯ удирдлага арга зүйгээр хангаж, ХНХСҮСИ нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллана.
– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт Чадамжид суурилсан сургалтыг зохион байгуулах байгууллагыг холбогдох журам, шаардлагын дагуу сонгон шалгаруулна.
– Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хөтөлбөрт хамрагдах иргэнийг бүртгэх, хамрагдах нөхцөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
