Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1928 оны 5 сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Шүүн таслах явдлын тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм”-ийг байгуулсан бөгөөд энэ өдөр Монгол Улсад өмгөөллийн байгууллага байгуулагдсан гэж үздэг.
Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2012 оноос хойш Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Холбооны гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг “Өмгөөлөгч -Танд тусалъя” нэртэйгээр 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.
Энэхүү “Өмгөөлөгч -Танд тусалъя 2024” өдөрлөгийг 2024 оны 05 сарын 27-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгт бүхий л салбар эрх зүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчид оролцож олон нийтэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Өдөрлөгийн талаар зарим өмгөөлөгчийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Р.Булгамаа:
Нийгмийн эмч болсон өмгөөлөгчид иргэддээ үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүний эрхийн асуудал нийгэмд ус агаар мэт чухал. Тиймээс бид хууль шударга ёсыг хүндэтгэн дээдэлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг Үндсэн хуульд заасны дагуу хэрэгжүүлж байж нийгэм хөгжинө, хүн хөгжинө. Иймд хүний эрхийг хамгаалах үйлсийн хамгийн тэргүүн эгнээнд хуульчид, өмгөөлөгчид байдаг. Энэ үүднээс өмгөөлөгчдийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Монгол Улсын иргэн болгонд хуулийн талаархи мэдлэг мэдээлэл, тулгамдсан асуудлынхаа гарц гаргалгааг олох талаар хаана хэнд хандах вэ гэдэг эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг. Иргэдийн зүгээс ч зовлон бэрхшээл, эрх нь зөрчигдөж, хохироод байгаа асуудлынхаа чиг зүг, гарц гаргалгааг олж харах хүлээлт мөн дүүрэн байгаа. Яагаад гэвэл, манай улсад шинээр батлагдан гарч байгаа хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах, иргэдийн эрх зөрчигдөхөд хэрхэн хамгаалах вэ, эрх нь зөрчигдсөн иргэн хэнд эрхээ хамгаалуулах вэ гэдэг ойлголт учир дутагдалтай байдаг. Тийм учраас хуульч, өмгөөлөгчид иргэдийн хамгийн хүсэмжит хүмүүс гэж хэлж болно. Иймд та бүхнийгээ нийгмийн хариуцлага, нийгмийн эмч болсон мэргэжлийнхээ хүрээнд иргэддээ харамгүй зөвлөгөө өгч, “Өмгөөлөгч Танд тусалъя- 2024” соён гэгээрүүлэх өдөрлөгтөө идэвхтэй оролцохыг уриалж байна. Дээрх арга хэмжээний үр өгөөж нийгэмд маш их байдаг шүү.
Өмгөөлөгч Э.Мөнхзолбоо:
Асуудлынхаа гарцыг олох иргэн бүхэнд нээлттэй
“Өмгөөлөгч танд тусалъя- 2024” арга хэмжээ алслагдмал, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирч яваа, тулгамдаад байгаа асуудлаараа хаана хандах вэ гэдгээ мэдэхгүй байгаа иргэдэд нээлттэй. Тиймээс энэ өдөр олон жилийн туршлагатай, салбар салбартаа мэргэшсэн чадварлаг өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм.



Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
