Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр

2026 оны 11-р сарын 07 өдөр, 10 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Аргын тооллын 11 сарын 7. Бямба (Санчир) гараг (2026)
Намрын адаг шар нохой сарын шинийн 28, хөхөгчин тахиа өдөр, мэнгэ 4 ногоон, суудал шороо, тэргүүн дагуул-13, үл тохирох барилдлагат. Өвлийн уур орох улирал-19:33.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:45-17:25.
Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх