105 жилийн түүхэн замналтай улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам 300 мянга гаруй гишүүнчлэлтэй том нам. Тус намын анхан шат болон дэргэдэх байгууллагад ажиллаж, намынхаа үйл хэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн жирийн гишүүдийнхээ санал бодол, хүсэл зоригийг нэгтгэн намын бодлого шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх нь намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чухал үндэс юм.
Энэхүү зорилгын хүрээнд намын жирийн гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсох, эрх ашгийг нь хамгаалах, тэдний санал санаачилгыг намын бодлого шийдвэрт тусгуулах, идэвхи оролцоог нь нэмэгдүүлэх, эв нэгдлийг нь хангуулах чиглэлээр ажиллахаар Монгол Ардын Намын Гишүүд, дэмжигчдийн холбоо 2018 онд байгуулагдсан түүхтэй.
Тус холбоо нь анхан шатны жирийн гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг нэгтгэх, тэдний оролцоог бодитой нэмэгдүүлэх, намын дотоод ардчилал, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг байгууллага юм.
Холбооны Удирдах зөвлөлөөс зарим удирдлагын бүрэлдэхүүнээ шинэчилж, улс төр судлаач Н.Амартүвшинг тус Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.
Н.Амартүвшин нь ХААИС-ийг Инженер-механикч мэргэжлээр төгсөж, Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн чиглэлээр суралцан улмаар МУИС-д Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Отгонтэнгэр их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж байна.
Түүний ажлын гараа дөрөвдэхь засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн салбараас эхэлсэн бөгөөд 2010-2012 онд ZASAG.MN мэдээллийн сайтыг, 2012-2016 онд ТӨР.МН мэдээллийн агентлагийг тус тус үүсгэн байгуулж, захирлаар нь ажилласан туршлагатай.
Төр, нийгмийн харилцаа, улс төрийн мэдээлэл, олон нийтийн харилцааны салбарт хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан 2016-2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, 2018-2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллажээ. Мөн 2017 оноос Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2020-2023 онд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хэлтсийн дарга, 2021-2022 онд Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байв.
Улс төрийн салбарт тэрээр 2024-2025 онд Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны орон тооны дэд даргаар ажиллаж, 2025 оноос одоог хүртэл тус хорооны орон тооны бус дэд даргын үүргийг гүйцэтгэж байна.
Түүнчлэн Монгол Ардын Намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин оролцож байсан улс төрийн туршлагатай. Юутай ч Ардын нам дотроо түжигнэлдэж буй энэ үед МАН-ын Гишүүд дэмжигчдийн холбоо хөдөлгөөнд орж эхэллээ.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +2 градус дулаан
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг с
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
