Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулах “ГАН ҮЗЭГ-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт 2026 оны арваннэгдүгээр сарын 05-наас арванхоёрдугаар сарын 05-ныг хүртэл явагдана.
Тус наадам нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдэг сэтгүүлч, бүтээл, редактор, хэвлэл мэдээллийн байгууллагыг тодруулж, мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, сэтгүүл зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн алдаршуулах зорилготой.
Энэ жилийн наадмын шилдгүүдийг дараах дөрвөн үндсэн төрөл, 22 номинациар шалгаруулна.
1. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ
* Орон нутгийн шилдэг сэтгүүлч
* Радиогийн шилдэг сэтгүүлч
* Сайтын шилдэг сэтгүүлч
* Сонины шилдэг сэтгүүлч
* Телевизийн шилдэг сэтгүүлч
* Шилдэг гэрэл зурагчин
* Шилдэг судлаач
2. ШИЛДЭГ БҮТЭЭЛ
* Радиогийн шилдэг бүтээл
* Сайтын шилдэг бүтээл
* Сэтгүүлийн шилдэг бүтээл
* Сонины шилдэг бүтээл
* Телевизийн шилдэг бүтээл
3. ШИЛДЭГ РЕДАКТОР
* Сонины шилдэг редактор
* Телевизийн шилдэг редактор
* Радиогийн шилдэг редактор
* Сайтын шилдэг редактор
4. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА
* Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага
* Шилдэг радио
* Шилдэг сайт
* Шилдэг сонин
* Шилдэг телевиз
* Шилдэг сэтгүүл
НЭР ДЭВШҮҮЛЭХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, редакторууд нэр дэвшүүлэх материалаа 2026 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл ирүүлнэ.
Материал хүлээн авах хаяг:
* Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, “PRO ONE” оффис, 503 тоот, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн байр
* Цахим шуудан: info@msne.mn
Цахим шуудангаар материал илгээсэн тохиолдолд (976) 8808-8192, 99100661 дугаарын утсанд холбогдон мэдэгдэнэ үү.
НЭР ДЭВШҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Нэр дэвшигчийн товч намтар (CV), ажлын туршлага, холбоо барих хаяг, утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
2. Сонин, сэтгүүл, мэдээллийн сайтад нийтлэгдсэн бүтээлийн эх сурвалж, холбоосыг хавсаргана.
3. Телевиз, радио болон цахим платформд нийтлэгдсэн видео, аудио бүтээлийг Facebook, YouTube зэрэг платформд байршуулж, холбоосыг ирүүлнэ.
Сэтгүүл зүйн салбарын шилдгүүдээ хамтдаа тодруулж, мэргэжлийн ур чадвар, бүтээлч хөдөлмөр, үнэ цэнтэй бүтээлээ үнэлүүлэхийг нийт сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж байна.


55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +2 градус дулаан
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг с
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
