Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүллээ

2016 оны 03-р сарын 11 өдөр, 10 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өчигдөр буюу 3-р сарын 10-нд Барилгын цэргийн 80 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан боллоо.

Барилдаанд а.х.а Б.Ганхуяг, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, Б.Эрдэнэхүү, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Ө.Сүхбат, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан М.Бадарч, О.Хангай, Д.Анар, Л.Шинэбаатар тэргүүтэй 128 бөх зодоглов. Үүнээс Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Монголын цахилгаан холбоо ХК, Энгүй тал ХХК-ний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 7 даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увснуур дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх