Галын аюул ослоос дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хүлээн авч уулзан “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ үеэр хэлэхдээ “Аюул ослоос хүний амийг аварсан энэ сайхан мэдээг сонсоод цагдаагийн алба хаагчдаараа бахархах сэтгэл төрлөө. Ард олныхоо аюулгүй амьдралын манаанд цагдаагийн мянга, мянган алба хаагчид 24 цагийн турш нүд цавчилгүй зүтгэж яваа. Эх орондоо, өргөсөн тангарагтаа үнэнч байж эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйл хэргийг нэр төртэй биелүүлсэн Г.Ганбаяртаа баярлалаа” гэв. Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өглөө 08.00 цагийн үед ажил руугаа явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 14 дүгээр гудамжинд орших суух иргэн Ц.Найманжингийн байшингийн үүдний хэсэгт гал гарч байгааг хараад хашааг нь даван орсон байна. Байшинд байсан дөрвөн иргэнийг сэрээж галын аюулаас аврах үед хоёр хүн угаартсан байдалтай, нэг хүний мөр түлэгдсэн байжээ. Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр нь тус байшингаас иргэн Ц.Найманжин, Д.Алтанзул, Ц.Есөнжин, Г.Нэргүй нарын 35-40 насны дөрвөн хүнийг аварч, эмнэлгийн тусламж үзүүлсэн юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
