Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн “Эрүүгийн хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд өнгөрөгч 2015 онд өөрчлөлт оруулахдаа “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, аминд санаатай хохирол учруулсан тохиолдолд эмчлэх эрхийг нь 1-3 жилээр хасах, 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилийн хорих ял ногдуулна” гэж заасан билээ. Энэ нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулахаас гадна эсэргүүцэлтэй тулаад байгаа юм. Шуудхан хэлэхэд хууль гол “үзэл санаа” нь эмч ял авах уу, эсвэл өвчтөн үхэх үү гэсэн тулгалттай хуулийн эсрэг хүн бүхэн тэмцэж байгаа юм.
Хууль бол өөрөө амьдралтай салшгүй холбоотой байж сая мөрдөгдөх, түүний мөн чанар оршино гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Гэтэл манай “шинэчлэгчид” маань амьдралаас тасарсан, хэт тэнгэр харсан хууль батлачихаад түүнийгээ ил далд хэрэгжүүлэхийг шахаж суугаа нь даанч харамсалтай. Хамгийн наад зах нь тангараг өргөсөн эмч хүн “хүний эрүүл мэнд, аминд санаатай хохирол учруулах”-уу гэдгээс асуудал эхэлнэ. Эрүүл мэнд анагаахын чиглэлээр хамгийн багадаа 4-6 түүнээс дээш суралцаж, түүний мөн чанарыг ойлгосон эмч эмнэлгийн ажилтнуудыг заналхийлсэн, өөрсдийнх нь сонгосон мэргэжлээс айдас авах хэмжээний хууль баталсан гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Эмч нар амь дүйсэн хүнд хагалгаанд ордог. Амьдрах магадлал бараг үгүй хүнийг босгодог. Хэрвээ магадлал бага хүнд хагалгаа хийгээд тэр нь эндвэл хагалгаа хийсэн эмч хорих ялаар шийтгүүлнэ гэдэг яавч амьдралд нийцэхгүй. Энэ бол өдөр бүхэн эмч нарт тулгардаг ажлынх нь нэгээхэн хэсэг. Жишээлбэл, зүрхний шигдээс болсон хүнийг аврахын тулд хагалгаа хийнэ. Ийм хүнд амьд гарах боломж нь 50 хувь л байдаг аж. Тэгэхээр ийм хагалгаа хийх гэж буй эмч юу бодох болж байна. Чадвараа 150, 200 хувь дайчилж байж өвчтөн амьдрахаар байсан ч мэс засал хийхээс татгалзана.
Өөрөөр хэлбэл, өөрийгөө өндөр торгууль, хорих ялаас хамгаалж байгаа хэрэг биз дээ. Өөр яах юм. Хууль нь ийм байхад эмч нар өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүй. Стандартын дагуу тусламж үзүүлээд л хүний амь эрсэдсээр байна гэж бодохоор санаанд чинь нэг л буухгүй байгаа биз. Шуудхан хэлэхэд энэ хуулиараа явбал, эмч нар өвчтөнийхөө төлөө 100 хувь хүч чадлаа дайчлахаа больж таарна. Хэн яланд унахыг хүсэх юм бэ. Ямар ч мэс засал эрсдэлтэй. Элэг шилжүүлэн суулгаж буй 100 хүн тутмын 15 нь нас бардаг. Байж болох иймэрхүү хүндрэлээс болоод эмч нар шоронд орох нь утгагүй биз дээ.
Эсвэл нэртэй чадалтай боловсон хүчнүүдээ шорон руу явуулаад байвал энэ салбарт сайн эмч үлдэх үү үгүй юу гээд олон асуудлаас гажсан энэ хуулийг даруй өөрчлөх хэрэгтэй. Нөгөө талаар өндөр ял төлбөртэй энэ энэрэлгүй салбарт сурах ажиллах залуусын тоо ч цөөрнө. Өнөөдөр ч энэ хуулийн төслийг арай хөнгөрүүлсэн хэлбэрээр хэлэлцэж байна. Гэхдээ л чанга. Харин энэхүү “чанга” нь хэтэрсэн амьдралгүй хуулийн эсрэг тэмцэл илэрхийлж байгаа цөөнгүй гишүүд бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Билэгт нарын учир мэдэх гишүүд тэмцэж байгаа хэдий ч цөөнх болчихоод байгааг мэдээллийн эх сурвалжууд хэлж байна. Чухам эмч нараа яллахаар зүтгээд байгаа олонхын талд ямар учир шалтгаан байгааг ч хэвлэлээр мэдээллэх хэрэгтэй. Эмч нараа яллахаар улайрч байгаа бүлэглэлийн цаана эрх ашгийн нэгдэл ч байж болох. Эсвэл ард түмнээс сонгогдсон гэдэг ч амьдралаас тасарсан цагаан гартнууд байж болох юм.
Дахин хэлэхэд эмч, эмнэлгийн ажилтан хэзээ ч санаатайгаар хүний амь хөнөөдөггүй. Дээр дурдсан аргагүй тохиолдолд хүн нас барж л байдаг. Өнөөдөр хэн нэгэн эмч яах ч аргагүй байдалд орлоо гэхэд ял авахаас өөр аргагүй. Хэрвээ хорих ялаас татгалзвал мөнгөн торгууль оногдоно. Бага цалингаас цалингийн хооронд амьдарч, зээл лизинг төлж байгаа эмч нар маань чухам хаанаасаа 20-80 сая төгрөг гаргаад өөрийгөө ялаас чөлөөлөх юм бэ. Ийм боломжгүй нийгэмд бид амьдарч байна.

Өнөөдөр улаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
