Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэлийн ажиллагаа гуравдугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагаар дуусгавар болох байв.
Гэвч нийтээр тэмдэглэх баярын өдөр, амралтын өдрүүд бүртгэлийн үйл явцтай давхцаж таарсан нь зарим нэр дэвшигчийг бичиг баримтын бүрдлээ хангах, дэнчин, хураамжаа төлөхөд хүндрэл учруулсан талаар Дотоод сонгуулийн хороонд санал, хүсэлт иржээ. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшигчдийг бүртгэх хугацааг энэ сарын 15 буюу ирэх лхагва гариг хүртэл сунгахаар албан ёсны тогтоол шийдвэр гарсан байна.
Түүнчлэн энэ сарын 13-ны өдрийн 15:00 цагийн байдлаар авсан мэдээллээр Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын Гишүүнчлэл бүртгэлийн албанаас
Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 620 хүн лавлагаа авчээ. Эдгээр хүмүүсээс материалаа бүрдүүлж татвараа төлсөн буюу нэр дэвших эрхээ авсан 374 хүн байгаа юм байна.
Түүнчлэн Аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ. Харин Нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга С.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар бүртгүүлээд байгаа юм байна.
Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа энэ сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх бол ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр АН-ын бүх гишүүд Дотоод сонгуульдаа оролцож саналаа өгөх юм. Дашрамд дурдахад, нэр дэвшигчдийн төлөх дэнчин, хураамжийн хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй юм байна.
ҮБХ-д 374, нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 40 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ
2017 оны 03-р сарын 14 өдөр, 14 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
