3 дугаар сарын 24-ний өдөр буюу “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулав.
Энэ жил халдварт менингит өвчин нэмэгдэх төлөвтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.
Тэгвэл тус өвчинтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар НЭМҮТ-ийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадоржтой ярилцлаа.
Халдварт менингитийн өвчин энэ жил нэмэгдэх төлөвтэй байгаа гэж ЭМЯ-аас анхааруулж байна. Тэгвэл энэ өвчний халдвар хэр тархацтай байгаа вэ?
Менингит өвчний тархалт, дэгдэлт гэхээсээ илүү менингит өвчний тохиолдол гэж ярих нь зүйтэй байх. Уг өвчний дэгдэлт нь 15-20 жилийн давтамжтай явагддаг гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг. 1993 онд хамгийн том дэгдэлт гарч олон хүнийг хамарсан. Үүнээс хойш 15-20 жил гэж үзэх юм бол 2008-2013 онуудад дэгдэлт бүртгэгдэх магадлалтай байсан. Гэсэн ч дэгдэлт гэж хэлэхээр бүртгэл Халдварт өвчний дэгдэлтийн бүртгэл мэдээнээс харагдахгүй байна. Саяхан он гарсаар Дархан уул, Дорнод, Орхон аймаг нийслэл хотод менигококкт халдвараар 1-6 насны хэд хэдэн хүүхэд авдаж 1 хүүхэд эндсэн тохиолдлууд гарсан. Тандалт судалгаагаар өвчтөнүүдийг эмнэлэг эмч дамжуулах, оношилох, эмчлэх ажлыг оройтуулах, хүндрэл гарах, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх байдал үүсч болзошгүй байсан. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн сайд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Менингогоккт халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 01 тоот албан даалгаврыг гаргаж, ХӨСҮТ болон НЭМҮТ-ийн удирдлагуудад хүргүүлсэн. Үүний дагуу ажлууд хийгдэж байна.
Албан даалгаврын дагуу ямар ажлууд зохион байгуулагдаж байгаа вэ?
Энэ албан бичгийн 2.1-т Менингококкт халдварын талаар хүн амын дундах мэдээлэл, ойлголтын түвшинг тандан судлах, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-уул дүүргүүдийн зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хамруулан чанарын болон тоон судалгааны аргаар асуумж судалгаа авсан. Үүнд дөрвөн дүүргийн 160 эцэг, эхчүүд хамрагдсан. Судалгаанд тухайн өвчний илрэх шинж тэмдэг, гэрийн нөхцөлд эмчлэх энгийн аргуудын талаарх мэдлэг болон эрүүл мэндийн мэдээллийг хаанаас авдаг гэх мэтчилэн асуултууд орсон.
Харин чанарын судалгаанд дөрвөн дүүргийн 20 эцэг, эхчүүдийг хамруулан ганцаарчилсан ярилцлагыг зохион байгууллаа. Уг ярилцлагыг урьдчилан боловсруулсан удирдамжийн дагуу мэдээлэл цуглуулж, судалгаа хийх арга хэмжээ 3 дугаар сарын 15,16-нд зохион байгуулагдсан. Гол нь бид судалгаан дээр тулгуурлан статистик боловсруулалт хийж иргэдийн менингит өвчний талаарх мэдлэг, мэдээлэл хэр байгааг олж тогтоох цаашдын арга хэмжээг тодорхойлох зорилготой байсан юм.
Судалгааны үр дүн ямар гарсан вэ?
Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 67,7 хувь нь дээд боловсролтой, 30,3 хувь нь дунд боловсрол эзэмшсэн байсан бөгөөд 46,1 хувь нь Менингит өвчний талаар мэдлэг байхгүй, 20,6 хувь нь буруу хариулсан, 33,3 хувь нь зөв хариулт өгсөн байсан.
Уг өвчний талаар мэдлэгтэй буюу 33,3 хувь, вакцин хийж, урьдчилан сэргийлж болохыг 41,2 хувь, дархлааг дэмжих гэсэн 35,9 хувь, хувийн ариун цэвэр сахих талаар 35,3 хувь, чийгтэй цэвэрлэгээ агааржуулалт хийх гэдгийг 20,9 хувь, амны хөндийг зайлах гэсэн 14,4 хувь нь тус тус хариулсан байна.
Харин иргэдийн 65,6 хувь нь телевизээс, 57,8 хувь нь цахим сүлжээнээс мэдээлэл авдаг гэж хариулсан байсан. Эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллийг МҮОНТ-ээс 23,5 хувь, Mongol HD-ээс 15,1хувь, Боловсрол телевизээс 12,3 хувь, Tv5-аас 11,3 хувь, UBS-ээс 6.6 хувь нь тус тус авдаг гэж хариулсан байх жишээтэй. Харин цахим сүлжээгээр 74 хувь нь фэйсбүүкээс, 10 хувь нь гүүглээс, 9 хувь нь Эрүүл мэндийн байгууллагын цахим сүлжээнээс мэдээлэл авч байна гэсэн судалгааны дүн гарсан юм.
Таны дээрх хэлсэн судалгааг харахад эцэг, эхчүүдийн менингит өвчний талаар мэдлэг болон мэдээлэл нэлээд хангалтгүй байгаа нь харагдаж байна. Иймд энэ чиглэлээр танайхаас ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
Судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 3 хүн тутмын 2 нь уг өвчний талаар мэдлэггүй байна. Мөн 3 хүн тутмын 2 нь телевиз, фэйсбүүкээс мэдээлэл авч байгаа учраас телевиз, олон нийтийн сувгуудтай хамтран ажиллах нь чухал байна. Энэ чиглэлээр урьдчилсан байдлаар VTV телевизийн хувьд 7 хоногийн нэг өдөр эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллийг авч эфирээр цацаж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн байгаа. Цаашид ч бусад телевиз, сайтууд иргэдэд зөв мэдээ, мэдээллийг хүргэхэд дэмжиж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Урьдчилан сэргийлэх тал дээр мэдээ, мэдээлэл өгөх нь чухал юм байна. НЭМҮТ сошил орчинд их идэвхитэй мэдээлэл түгээдэг. Харин менингит дээр мэдээлэл хэр идэвхитэй явж байна вэ?
Олон нийтэд хандсан 3 төрлийн цуврал инфографик боловсруулж, манай төвийн сайт болон ЭМЯ-ны сайт, олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Мөн энэ ажлын хүрээнд бүх аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн газар, хэлтэс, өрхийн эмнэлгүүдэд зөвлөмж явуулан урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллаж байгаа.
Менингитийн халдвар юунаас халдварладаг вэ?
Нян судлалын практикт бөмбөлөг хэлбэртэй нянгуудийг кокк буюу coccus гэдэг Менингококкт халдварын үүсгэгч нь менингококк гэдэг бактери /нян/ учраас түүний үржиж олшроход тодорхой дулаан /36-37 хэм/ шаардагддаг бөгөөд хамгийн тохиромжтой нөхцөл нь хүний хамар залгиурын салст юм. Мэнингококк хүний биед нэвтрэн орч хамар залгиурт 2-8 хоног байдаг. Энэ үедээ цусанд орж хор үүсгэн тэр хор нь тархи нугасны бүрхүүлийг гэмтээж үрэвсүүлдэг. Голчлон 6 сартайгаас 3 хүртэл насны хүүхэд өртөмтгий байдаг. Энэ нь хүүхдийг үнсэх, ханиах, найтаах, бие биетэйгээ золгох явцад голчлон халдварладаг. Бусад халдварт өвчнүүдийг бодвол явц хурдан, үхэлд маш хурдан хүргэх аюултай. Өвчний шинж тэмдэг нь ердийн ханиад томуу туссантай адил эхэлж, өндөр халуурах, гэрэлтэй газар улам уйлагнах, хүзүү толгой хөшинги болж, нярай хүүхдэд зулай чинэрч, заадлыг дарж үзэхэд халуун мөн товойсон байж болно. Халуурсанаас хойш 1-2 хоногийн дараа биеийн зөөлөн арьстай хэсгүүдээс эхлэн улаан тууралт гардаг. Эмчид хандахгүй удах, өөрөө дур мэдэн эмчлээд цаг алдвал хүүхэд таталт өгч амь нас нь эндэх аюултай. Тийм учир ард түмний дунд цахилгаан менингит гэсэн нэр авсан байх жишээтэй.
Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох авч явахгүй байх, дулаан хувцаслаж, цэвэр агаарт тогтмол гаргаж байх, хувийн ариун цэврийг сахих, гарыг нь угааж хэвшүүлэх, ер нь цэвэрхэн байлгах нь чухал. Мөн дархлааг нь сайжруулах хэрэгтэй. Энэ үед хамар хоолойг сайн зайлуулах арга хэмжээ авах нь зүйтэй. Хоолой зайлах арга болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл НЭМҮТ-ийн www.ncph.gov.mn цахим хуудас дээр байгаа.
Их ажлын хажуугаар цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
