Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа тэргүүний залуу эмч нарыг дэмжих, урамшуулах зорилгоор МЗХ-оос өнөөдөр залуу эмч нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр АШУҮИС-ийн хэвтэн эмчлүүлэх тасгийн эрхлэгч, магистр И.Алтантуяа болон МУ-ын ахлах зэргийн эмч, магистр, уушгины их эмч Ж.Түвшинбаяр нарыг МЗХ-ны “Тэргүүний Залуу эмч” цол тэмдгээр шагнасныг МЗХ-ны Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн корпорацийн захирал Ц.Буджав нар гардуулсан юм.
МЗХ-ны Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат хэлэхдээ “ МЗХ 2016 онд “Оны тэргүүний алтан гарт эмч” нарыг шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулсан билээ. Бид яг энэ цаг үед хийж бүтээж байгаа, хүний алтан амийг аварч, эрүүл мэндийн манаад цаг наргүй зогсож байдаг залуу эмч нараа шагнаж урамшуулахыг зорьсон юм. Мөн МЗХ-оос “Тэргүүний залуу эмч” шагналыг өнгөрсөн онд бий болгосон бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарыхны хувьд нэр хүндтэй шагнал байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Нийт эмч нартаа баярын мэнд хүргэе” хэмээн онцолсон юм.
Та бүхэнд МЗХ-ны “Тэргүүний залуу эмч” шагналаар шагнагдсан эмч нарын товч танилцуулгийг хүргэж байна.
АШУҮИС-ийн хэвтэн эмчлүүлэх тасгийн эрхлэгч, магистр И.Алтантуяа
2002 – Нийслэлийн 77-р сургуулийг төгссөн
2002 – 2008 – АШУҮИС-ийг Хүний их эмчээр бакалаврын зэрэгтэй төгссөн
2008 – 2009- Баянгол дүүргийн “Эрхэм жаргалан” өрхийн эмнэлэг
2009 – 2011- АШУҮИС-д дотрын эмчээр мэргэшсэн
2012 – 2013 – АШУҮИС-д ходоод, элэг, цөс, дурангаар төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн
2012 – 2014 – АШУҮИС-д магистр зэрэг хамгаалсан
2014 оноос “Вирус, гепатит, чихрийн шижин, хавдрын үеийн элэгний үеийн бүтэц үйл ажиллагааны өөрчлөлтийг судлах нь сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байна
МУ-ын ахлах зэргийн эмч, магистр, уушгины их эмч, Ж.Түвшинбаяр
1999 – Нийслэлийн 6-р сургуулийн төгссөн
2005 – Нийслэлийн яаралтай тусламжийн төвд хүний их эмч
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дотрын тавдугаар тасагт уушгины нарийн мэргэжлийн эмчээр ажиллаж байсан.
“Ачтан элит” эмнэлгийн уушигны тасгийн эрхлэгч
2014 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлэг
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг
Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж байсан.
Мөн хавдрын оношлогоо, эмчилгээ, хавдрын эсийн шинжилгээг дагнан хийдэг “Brilliant” эмнэлгийг үүсгэн байгуулан, амжилттай удирдан ажиллуулж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
