Олон улсын эмч нарын өдөр нь иргэд эмчдээ талархлаа илэрхийлдэг, эмч нар нь мэргэжлээрээ бахархдаг өдөр. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа 5 хүн тутмын нэг нь ЭМЧ байдаг. Дэлхийн олонх улсад эмч нарын дийлэнх хувь эрэгтэйчүүд байдаг бол манай улсын эмч нарын дийлэнх хувь нь буюу 10 эмч тутмын 8 нь эмэгтэй эмч байдаг онцлогтой. Насны хувьд авч үзэхэд 10 эмч тутмын 3 нь сургуулиа дөнгөж төгсөөд ажиллаад удаагүй байгаа залуучууд, 5 нь ажил мэргэжилдээ дадлагажиж, туршлагажсан ид насныхан бол 2 нь залуу үеэ халамжлан хүмүүжүүлж, арвин туршлагаа өвлүүлж байгаа ахмад үеийн эмч нар байна. Эмч нарын 60 хувь нь Улаанбаатар хотод, 40 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж байна.

Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн үе үеийн эмч нараас Монгол Улсын баатар 1, Хөдөлмөрийн баатар 7, Ардын эмч 19, Ардын багш 1, Хүний гавъяат эмч 249, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан 53, Гавъяат багш 20, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн 2, Төрийн шагналт 27 төрөн гарчээ.
Өнөөдөр энэхүү танхимд төр засгийн удирдлагуудаас гадна Эрхтэн шилжүүлэх мэс заслыг эх орондоо амжилттай хөгжүүлж байгаа Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч О.Сэргэлэн тэргүүтэй Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон, Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Д.Баян-Өндөр тэргүүтэй Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон,
.jpg)
Монгол Улсад ангиографийн оношилгоо, эмчилгээг амжилттай хөгжүүлж байгаа Анагаах ухааны доктор З.Лхагвасүрэн тэргүүтэй хамт олон, хүүхдийн зүрхний катетер, ангиографийн тусламж, үйлчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Т.Болормаа тэргүүтэй хамт олон,
Төрөлхийн уруул, тагнайн сэтэрхийн оношилгоо, эмчилгээний асуудлыг эх орондоо цогцоор нь нэвтрүүлж чадсан Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Г.Аянга тэргүүтэй хамт олон, зохиомол орчинд үр шилжүүлэн суулгах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа Анагаахын шинжлэх ухааны магистр Б.Пүрэвтогтох тэргүүтэй Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн хамт олон,
Түүнчлэн залуу үеийн төлөөлөл болох Анагаах ухааны доктор Ц.Саруул эмч тэргүүтэй зүрхний титэм судасны нарийсал, зүрхний гажгийг дэвшилтэт арга буюу судсан дотуурх мэс ажилбараар эх орондоо эмчилж эхэлсэн хамт олон зэрэг алтан гарт эмч, мэргэжилтнүүд хүрэлцэн ирээд байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
