Дутагдлын ихэнхийг зохих амин дэмийг нөхснөөр асуудалгүй шийдэж болно.
Амин дэмийн дутагдал нь дан ганц шим тэжээл дутснаас үүдэлтэй бус, зарим өвчин, гадаад нөхцөл байдал зэргээс болох нь бий
Эрүүл бие махбодь тэнцвэртэй зөв хооллолтоор хэрэгцээт амин дэмээ авч чаддаг бол өвчний үед нэмэлтээр амин дэм нөхөх шаардлага гарч болох юм.
Юунаас болж амин дэмийн дутагдал бий болдог вэ?
Өлөн зэлмүүр байх, шим тэжээл муутай хоол хүнс хэрэглэх, дандаа нэг төрлийн хоол хүнс хэрэглэх, хоолны дэглэм буруу сахих, шимэгдэлт муудах (хэвлийн хөндийн мэс ажилбарын дараа, гэдэсний халдварт өвчин, хоол боловсруулах эрхтний архаг үрэвслүүд, шимэгдэлтийн төрмөл өвчин, антибиотик эмчилгээний дараа өнгөргүй болсон буюу гэдэсний ашигтай бактери их хэмжээгээр устсан)
Жирэмсэн болоод хөхүүл үе: Хүүхдээ тээж буй болон хөхүүл эх, хүүхдийн аль алиных нь амин дэмийн хэрэглээ өснө. Бусад шалтгаан: стресс, халдварууд, гэмтэл, мэс засал хийлгэх, архаг өвчлөл, архи болон тамхины хэрэглээ, элэгний өвчлөлүүд, бөөрний өвчин, сахарын өвчин гмт.
А амин дэм, түүний дутагдал: А амин дэм нь юуны өмнө нүд эрүүл байхад чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй арьс, яс тулгуур эрхтний бүтэцэд чухал нөлөөтэй. Дутагдвал хараа муудаж, харанхуйд юм харж чадахгүй болох, арьс хуурайших, хайрсжих зэрэг шинж тэмдэг илэрнэ.
В амин дэмүүд ба тэдгээрийн дутагдлын шинж тэмдэг: В бүлгийн амин дэмүүд дотроос В1, В2, В6 болон В12-ыг хүмүүс илүүтэй мэддэг.
В бүлгийн амин дэмүүдийг ерөнхийдөө мэдрэлийн системийн үйл ажиллагаанд орлуулшгүй гэж болно.
В1 амин дэм дутахад цусны эргэлтийн асуудлууд, мэдрэлийн саатал, хаван үүсэх, булчин хатингарших зэрэг шинж тэмдэг илэрнэ.
В2 амин дэм дутахад арьсны асуудлууд, жавьж цуурах, үс хагтах, хүүхдийн хараа муудах, өсөлт нь зогсох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
В2, В6, В12 амин дэмүүдийн дуталын нийтлэг шинж нь:
ядрах, сульдах, арьс салст цусгүйдэх, анхаарал саринах, ажлын чадамж буурах, толгой өвдөх, дотор муухайрах, даралт буурах, толгой эргэх, залгихад хүндрэлтэй болох, хэвлийгээр өвдөх, хэнхэрцэг хөндүүрлэх гмт.
С амин дэм дутвал Цинга буюу скорбут нэртэй өвчин илрэх ба энэ нь буйлнаас цус гарах, амны салст бүрхэвч шархлах, ярших, судасны хана хэврэгшснээс арьс булчинд цус хурах зэргээр илэрдэг аж.
Д амин дэм ба түүний дутагдал : Д амин дэм нь ясны эрүүл хэвийн төлжих, үйл ажиллагаа нь хэвийн явагдахад хэрэгтэй гэдгийг бараг хүн болгон мэддэг. Сүүлийн үед зарим төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх ба эмчилэх илааршуулахад, зүрх судасны өвчин, сахарын өвчин болон салга өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй болохыг нь судалгаагаар тогтоогоод байна.
Д амин дэм дутагдвал хүүхдэд сульдаа буюу рахит үүсэх, ясны өөрчлөлт орох, насанд хүрэгсдийн хувьд яс зөөлрөх зэрэг шинж илэрнэ.
Е амин дэм ба түүний дутал: Е амин дэмийн дутлаас булчин сулрах сульдах, мэдрэлийн болон хараазүйн асуудлууд илэрнэ.
Санал болгох цогц амин дэмүүд:
• Гериран /Korea United Pharm/120 ш
• Дуовит
• Төрөл бүрийн Витрум
• ВеллКид, ВеллМен, ВеллВюмен
• Прегнакэйр, Елевит
• Ундевит
• PN Kids


Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
