Хоёрхон хоногийн өмнө “Их Засаг” олон улсын их сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн төгсөх курсын ангийн оюутнууд хонхны баяраа тэмдэглэж байх үеэр 23 настай У гэх оюутан бүсгүй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Оюутнууд Баянзүрхийн товчооноос цааш 15 км зайд байрлах амралтын газарт хонхны баярын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байх үеэр бүсгүй амиа алджээ.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Энэ мэтээс урьдчилан сэргийлэх, ниргэсэн хойно нь хашгирахгүй тулд хүн бүр бодоход илүүдэхгүй. Дөнгөж амьдралын босго алхах гэж буй ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд анхаарал болгоомжтой байхыг төр захиргааны байгууллагаас сануулж эхлэв.
Энэ жил Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233,545 сурагч суралцаж байгаа бөгөөд төгсөлт хаяанд ирсэн өдрүүдэд бүгдээрээ “Сүүлчийн хонхны баяр”-аа хэрхэн тэмдэглэх вэ гээд сэтгэл нь хөвсөлзөн гэгэлзэж буй. Харин энэ хичээлийн жилд бага боловсролыг 19,127, суурь боловсролыг 14,182, бүрэн дунд боловсролыг 15,062 сурагч дүүргэнэ. Нийслэлийн хэмжээнд нийт 48,371 суралцагч төгсөж байгаа гэж статистикт дурджээ. Хонхны баярын нүсэр давалгаа их хотыг нөмрөхөөс урьтаж нийслэлийн төр захиргааны байгууллага зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн “Эрдмийн баяр”-ыг хот дүүргийнхээ түүх соёлыг сурталчлах, хүүхэд залуусын авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулахад чиглэж байгаа аж. Энэ жилийн хувьд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, сургууль багш нарын зүгээс төгсөлтийн баярын арга хэмжээнд эцэг эх, сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байхыг анхааруулж байна.
Өөрөөр хэлбэл, 5, 9, 12 дугаар анги төгсөгчдийн дунд хонхны баярыг эрдмийн баяр, хийсэн бүтээсэн ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай уг зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-ийн захирлуудад хүргүүлжээ.“Эрдмийн баяр”-ыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар дүүрэг бүр нэг өдөр зохион байгуулахыг даалгажээ.
Тухайлбал, хонхны баярын үйл ажиллагааны нэг хэсэг болгож, сургууль бүр ногоон орчин бий болгох, хийсэн ажлаа олон нийтэд таниулж, бусдадаа бүтээлч зөв үлгэр дуурайлал үзүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах нь үр дүнтэйг онцолжээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Эрдмийн аялал” аяныг 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж, шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн номын сан, музей, түүхийн дурсгалт газар, үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аяллыг сургууль бүр зохион байгуулах,“Боловсрол төгөл”-д сургууль бүр 12 дугаар ангийн төгсөгчдийн нэрэмжит мод тарих ажлыг зохион байгуулах юм. Анги удирдсан багш нар төгсөх ангийн сурагчдад гэмт хэрэгт холбогдох, хэв журмын болон ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага, уулзалтыг 4 дүгээр сард багтаан зохион байгуулах ёстойг уг зөвлөмжид дурдсан байна.
“Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх энэхүү зөвлөмж нь нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад хамаарна” гэжээ.
Н.Дөлгөөнжин

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы

Төгсөлтийн баяр хонхны баяр, гэрлэх ёслолын баяраар мод тариулдаг журам гаргаж заавал мөрдүүлдэг болгох хэрэгтэй