Батсүхийн Ханддолгор
/1973-2017/
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Батсүхийн Ханддолгор 2017 оны дөрөвдүгээр сарын 17-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, сэтгүүл зүй болон гадаад харилцааны салбарт хүнд гарз тохиолоо.
Б.Ханддолгор нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 10 жилийн 48 дугаар дунд сургууль, Монгол Улсын Их Сургууль, БНЭУ-ын Жавахарлал Неругийн их сургуулийг төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй, олон улсын харилцаа, улс төр судлалын магистр, “Түшээ” цолтой дипломат байлаа.
Тэрбээр сэтгүүлчийн мэргэжлээр МУИС-ийг төгсөөд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар ажиллан хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Улмаар 1996-1999 онд “Ардын эрх” сонинд парламентын сурвалжлагч, 1999-2000 онд “Өдрийн сонин”-д, сэтгүүлч, тоймч, 2000-2002 онд улс төр, мэдээллийн “Үг” сонины эрхлэгч, 2002-2004 онд Ардчилсан намын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Монголын үндэсний радиогийн дэд захирал, 2007-2009 онд МҮАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2013-2015 онд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015 оны наймдугаар сараас Дели дэх ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байв.
Б.Ханддолгор нь Монголын сэтгүүл зүйд өөрийн байр сууриа эзэлсэн, авьяаслаг сэтгүүлчдийн нэг байсан. Түүний сэтгүүлчийн аналитик сэтгэлгээ, дайчин хурц чанар бүхий сэтгүүлзүйн чадварлаг бүтээлүүдийг нь үнэлэн МЧАСЭ-ийн “Монголын сэтгүүл зүйд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн”, “Оны шилдэг сэтгүүлч” өргөмжлөлөөр шагнаж байлаа.
Б.Ханддолгор нь гадаад харилцааны салбарт ажиллаж байхдаа мэдээлэл боловсруулах, нэгтгэн дүгнэх, дүн шинжилгээ хийх, аливааг шинээр хүлээн авч, суралцах чадвартай, салбарынхнаа чадварлаг ажилтнуудын нэг байсан билээ.
Нэгэн үеийн сэтгүүл зүйн салбарын түүчээ болсон авьяаслаг, дайчин сэтгүүлч андын маань гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх болно..
Ум сайн амгалан болтугай.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
Монголын өдөр тутмын сонинуудын холбоо

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
