УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өчигдөр Валютын сангийн санхүүжилт хэзээ орж ирэхийг лавласан сэтгүүлчийн асуултад хариулахдаа,“Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурал энэ сарын 28-нд болно, эндээс шийдвэр гарна. Япон улсаас манайд 850 сая ам.долларын зээл олгохоор болсон” гээд татвар ард түмний амьдралд нэг их ачаалал болохгүй гэв. Уг зээлийг юуны түрүүнд төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглана гэдгийг тэрээр онцлов. Харин Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад донор орнуудаас орж ирэх хөрөнгө санхүүг хэрхэн ямар зориулалтаар зарцуулахыг яриа хэлэлцээрээр шийдэх аж.
Түүний хэлж буйгаар,татвар нэмснээс шалтгаалан ард түмний нуруун дээр хүнд ачаа үүрүүлчихлээ гэх шүүмжлэл үнэнд нийцэхгүй гэнэ. Учир нь татвар нэмэгдэж байгаа нь олныг хамарсан ачаа болохгүй гэдгийг тэрээр тайлбарлав. Ганцхан Д.Хаянхярваа ч биш Монголын бүх том дарга нар 7 төрлийн татвар ядууст нэг их хүртээлгүй гэж ам бардам хэлж байгаа. Үнэхээр “тэнгэрийн дуу тэрүүгээр өнгөрвөл” сайнсан. Гэхдээ тэр амлалт арай л худлаа шүү. Тухайлбал, ард түмний унадаг “комиссын” машины татвар 5 саяар нэмэгдэж байна. Бензин шатахууны үнэ нэмэгдэнэ. Тэгж нэмэгдэхээр талх хүртэл нэмэгддэг. Байнга нэг хоёр зуун төгрөгөөр нэмэгдэж байдаг хүнс,ногоо,мах, гурилын үнэ дээшээ л “давхина”. Хурааж хуримтлуулсан нь гэртээ багтахаа больсон баячууд хадгаламжнаасаа татвар төлөг,яагаад болохгүй гэж. Тэгвэл сарын орлогоосоо чадан ядан илүүчилж хадгалсан Дорж,Дондог нарын хүмүүс тэрүүнээсээ татвар төлнө гэхээр шударга уу. Татварыг нэмж байж сая нэг юм Валютын сангийн таалалд нийцэх гэж байхад энэ мэтчилэнг ярих хэрэггүй мэт. Гэтэл ард түмний амьдрал дээсэн дөрөөн дээр байгааг яах вэ. Улс орныхоо эрх ашгийг бодоод бүсээ чангалаад татвараа дуугүй төлж болох. Гэхдээ илүү зардлаа танахаас татгалзсан улстөрчдийг уучлана гэхээр хоолой зангираад байх юмаа. Ядахдаа 13 дэд сайдыг “баяртай” гэчихсэн бол ард түмэн төрдөө баярлах байсан. Орон тоо бөглөгч орлогч дарга,төрийн алба хаагчид гэх мэтийг цомхотгосон бол ард түмэн алга таших байсан. Гадаадад суудаг Элчин сайдуудыг хэрэгтэйг нь үлдээж,хэрэггүйг нь татсан бол бас л төрийн ачаа хөнгөрөх байлаа. Энэ мэтчилэн аривч хямгач байхыг эрхэмлэсэн бол…Одоо нэгэнт өнгөрсний араас уйлж орилоод ч уурлаж бухимдаад ч хэрэггүй болсон. Валютын сангийн хөтөлбөр Монголыг минь ивээх болтугай гэж залбираад л чимээгүй болцгооё.
Н.Намуун

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ

hayanhyarvaa shorond suuj baih yostoi hun yagaad tor bariad yawj bnaa iim pizdaag songoj bdg yasan teneg songogchidov hongor sumiin hordson 400 garui hun uheed odoo duusch bn ene hayanhyarvaa harin amid ulam l ondoroo avaad bhiin yah vee
Ард түмэн дарлуулж дуусах юм бнөөөө
АРД ТҮМЭН МИНЬ ТА НАР ХУЛИХДУУЛЖ ХАНАХГҮЙ ТАРЬХИА УГААЛГАЖ ХАНАХГҮЙ ЮМ. ТАТВАР НЭМЭГДЭХЭЭР АМЬДРАЛ ДОРОЙТОХГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙГААД ТА НАР ТЭГЭЭД ИТГЭЭД ҮНЭМШЭЭД БАЙГАА ЮМ УУ? ХЭРЭВ ҮНЭМШИЖ БАЙГАА БОЛ ТА НАР ҮНЭХЭЭР СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮМҮҮС БАЙНА. 1+1=2 гэтэл эд нар 1+2=2 гэж ярьж байна. Уул нь бидний амьдрал ямар хэмжээнд байлаа 1990 хүртэл. Одоо тэгээд юу болж байна.
Дарханы пизда хаянхирваа жинхэнэ авилгачин хонгорыг яаж самарлаа