JCI БАЙГУУЛЛАГЫН ЗАЛУУС ЭЭЛЖИТ ТӨСЛӨӨ ЭХЛҮҮЛЛЭЭ
Элэгний вирусын эсрэг хамтдаа “Live+R” төслийн нээлт өнөөдөр боллоо. Тус төслийг JCI Лидер байгууллагаас санаачлан нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Дээрх дүүргүүдийг сонгосны учрыг төслийг санаачлагч JCI Лидер байгууллагын нийгмийн хариуцлага хариуцсан захирал Б.Дөлгөөн тайлбарлахдаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь нийгмийн эмзэг бүлэг төдийгүй хавсарсан, хоёрдогч, халдварт болон халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй бүлэг юм. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгснөөр тэдний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлж хавсарсан бэрхшээлтэй болох эрсдэл болон өвчлөл, нас баралтыг бууруулах ач холбогдолтой юм. Энэ чиглэлийн судалгаагаар дээрх дүүргүүд хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан нь төслийг эдгээр дүүргүүдээс эхлэх шалтгаан болсон гэлээ. Б.Дөлгөөн эмчийн хувьд улсын хоёрдугаар төв эмнэлэгт элэгний эмчээр ажилладаг байна.

Төсөл эрсдэлгүй амьдрал, итгэл дүүрэн ирээдүй уриатайгаар 2017-2020 оны хооронд хэрэгжих юм. Өнөөдрийн нээлтийн үеэр СХД-ийн 6-р хорооны 320 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан элэгний вирусийн үнэгүй шинжилгээ болон бүртгэлийн ажлыг эхлүүллээ. Мөн нээлтийн үеэр тус хорооны иргэдэд элэгний В, С вирусийн талаарх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж хорооны иргэдийн хүссэн асуултанд хариулт өгч байлаа.

Төслийг JCI Лидер салбар байгууллагаас санаачилсан ба санхүүжилтийг JCI Монгол байгууллагын гишүүдийн сайн дурын хандиваар бүрдүүлжээ. Энэ талаар тус байгууллагын 2017 оны ерөнхийлөгч С.Мөнхдэлгэрээс тодруулахад: JCI олон улсын байгууллага бол Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/-д зөвлөх эрхтэй залуучуудын төрийн бус байгууллага юм. Манай улсад 1992 онд JCI Монгол байгууллага байгуулагдаж өнөөдрийг хүртэл нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох төлбөр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм. Мөн өнгөрсөн 3 жилд НЗДТГ-тай хамтран “Инээмсэглэх монгол” хөтөлбөр, Эерэг сэтгэлгээний давалгаа буюу Positive mind төсөл, “Эзэнтэй мод” төсөл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах JCI Garden зэрэг олон арван төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсний нэг нь өнөөдрийн “Live+R” төсөл юм. Эдгээр нийгэмд чиглэсэн ажлуудыг хамтдаа бүтээлцэж байдаг нийт гишүүддээ талархал илэрхийлье гэлээ.

Төслийг дэмжин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч идэвхтэй дэмжиж байгаа ба цаашид төслийг санхүүжүүлэх юм. Мөн Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Турк Айрлайнс ХХК зэрэг төрийн болон бизнесийн байгууллагууд төслийг дэмжин хамтран ажиллах юм.
Төслөөс хүлээгдэж буй үр дүн, ач холбогдол талаар зохион байгуулагчид хэлэхдээ: Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, нас, хүйс болон оршин суугаа хаяг, хөгжлийн бэрхшээлийн төрлийг тодорхой болгож ингэснээр мэдээллийн сан бий болгох ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халдварт болон халдварт бус өвчний бүтцийг илрүүлэн / хавсарсан эмгэг / цаашдын хяналт, эмчилгээ, хяналтыг төлөвлөх бөгөөд гепатит В-ийн вакцинжуулалтад хамруулснаар хоёрдогч хавсарсан эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ. Мөн 15, 30, 45, 60 насанд В вирусийн эсрэг дархлаа тогтцыг шалган давтан вакцинжуулалтыг улсын вакцинжуулалтын товлолтонд оруулж өгөх гээд томоохон үр дүнг зорилгоо болгон энэхүү төслийг эхлүүлж байгаа юм байна. Мөн төслийн хугацаанд иргэдрүү чиглэсэн шат дараалалтай халдварт болон халдварт бус өвчний талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад манай оронд нийт хүн амын 110.3 мянга буюу дунджаар 4 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 56.9 мянга нь эрчүүд, 53.4 мянга нь эмэгтэйчүүд байдаг юм. Түүнчлэн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд насны ангиллаар авч үзэхэд 16-60 насны 81045 хүн байгаа нь ид хөдөлмөрийн насныхан.
Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалт хангалтгүй, эдийн засгийн оролцоо бага байгаа зэрэг нь хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсээс илүү өвчлөл, ядууралд өртөх шалтгаан нь болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийт хүн амаас доогуур түвшинд эрүүл мэндийн тусламж авч байгаа нь баримтаар нотлогдох нь ихсэж байна. Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, нөхцөл байдлаас шалтгаалаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоёрдогч хүндрэл, хавсарсан өвчлөл, мөн насжилттай холбоотой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж чадахгүй, илүү эмзэг байдалд ордог талаар ДЭМБ-ын тайланд дурджээ. Тухайлбал Сонгинохайрхан дүүрэг тархалтаараа хамгийн өндөр буюу 10.5 мянган хүн (дүүргийн нийт хүн амын 4 хувь), амьжиргааны түвшин харилцан адилгүй байдаг өрхүүдтэй Хан-Уул дүүрэгт 4.0 мянган хүн (дүүргийн нийт хүн амын 3 хувь), гэр хороолол багатай, амьжиргааны түвшин харьцангуй дээгүүр байдаг Сүхбаатар дүүрэгт 2,3 мянган (дүүргийн нийт хүн амын 2 хувь) хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус тус оршин суудаг байна.

Өнөөдөр улаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
