Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг хашсан цор ганц хүн байдаг нь Н.Энхбаяр. Оймсоо гозолзуулан алга болсон цагаас хойш ард түмэн түүний талд орж, өмгөөлөх болсон нь гэнэн итэмтгий, монгол түмний уужуу ухаанаас л ундран гарах сэтгэл юм. Энэ их сэтгэлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр овжноор ашиглаж, өөрийнхөө улстөрийн амьдралд оршин тогтнох түшиг тулгуур, багана болгож иржээ. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж буй.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлын төлөө улайран зүтгэж, уухилан тэмцэж байгаа шалтгаан нь шунал, хүслээ үл барьж тэвчихийн зовлонд оршиж буй. Нөгөө л нэг хүний хаанчлалын үеэ эргэн санагалзаж, “дарга аа, дарга аа” гэж дуудуулахын төлөө үхэн хатан зүтгэж байгаа нь энэ. Тэр их шунал хүсэлдээ монголын ард түмний зөөлөн сэтгэлийг жишим ч үгүй ашиглаж байгаа нь үнэндээ л таалагдахгүй байна. Монгол төрийн өндөр албан тушаалыг бүгдийг нь хашсан хүн хуулиа мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж, хуульд үндэслэж гарсан Шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаа нь түүний ямар хүн бэ гэдгийг бэлхнээ илтгэнэ.
Дээрээс нь шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ард түмний нэрээр түрий барьж, жагсаал цуглаан хийж, олныг бужигнуулж байгаа нь Ерөнхийлөгч байсан хүнд хэр зохих юм болдоо. Иймэрхүү үйлдэл нь Ерөнхийлөгч байсан хийгээд нэр дэвшихээр горилж байгаа хүний гаргах зан авир лав биш байлтай. Монголын ард түмэн таныг хангалттай хамгаалсан. Та ч хангалттай хамгаалууллаа. Эцэст нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан таны энэ их шунал хүсэл хаана хүрээд дуусах вэ гэдгийг л асуумаар байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Baylagiin tegsh huvaarlaltiig hiih heregtei. Luiverchdaas gazriin letsenziig huraa
Н.Энхбаярыг төрд байхад ингэтлээ улс орон өрөнд баригдаж, хулгайч луйварчид гаарч, харийхны барьцаанд орж байл уу??? Эцэггүй хүүхдийн толгой том…гэдэг Муулж муу муухай харагдуулсаар байгаад төрөөс зайлуулчихаад ард нь юу болгов??? Эрдэс баялаг битгий хэл эх орон нь монголчуудад байгаа үгүйг мэдэхгүй байж… Н. Энхбаярыг ерөнхийлөгч болвол энэ төрд байгаа улсууд бүгд гадаадруу зугтана…нийгмийн шаардлагаар энэ хүн ерөнхийлөгч болон оо…
buged in hunees aij uheh gej bnda lkkk