УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар өнөөдөр (2017.05.09) Чингэлтэй дүүргийн зарим хороодын өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. Тэд өрхийн эмнэлгийн эмч нартай уулзалт хийж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр саналыг нь сонсож ярилцав.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд энэхүү тогтоолын төсөлд өрхийн эмнэлэгүүдэд тулгамдаж буй зарим асуудлыг тусган, шийдвэрлэх үүднээс ийнхүү ажилласан юм.
Эхлээд Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсов. Үргэлжлүүлэн 7, 8, 9, 10, 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдийн эмч нартай уулзлаа.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр Чингэлтэй дүүрэгт эрүүл мэндийн төв барих асуудал шийдэгдсэн, гагцхүү дүүргийн удирдлага 2.4 га газар чөлөөлөх шаардлагатай байгааг энэ үеэр дуулгасан юм.
Өрхийн эмнэлгийн эмч нар анхан шатны эмнэлэгт тулгамдаж буй асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа. Тухайлбал, өрхийн эмнэлгүүд хүн амдаа шуурхай үйлчлэх үүднээс анхан шатны эмнэлэгт хэрэгжүүлж болохуйц зарим эмчилгээг нэвтрүүлж чаддаггүй нь тулгамдсан асуудал болж байгааг хэлсэн. Тухайлбал, нийтлэг хэрэглэгддэг 1-2 төрлийн физик эмчилгээний, зүрхний бичлэгийн, ЭХО-ны, нярайн шарыг хэмжих, эмчлэх аппаратаар анхан шатны эмнэлгүүдийг хангах асуудлыг хөндлөө. Ингэснээр иргэд эмнэлгийн үйлчилгээг шуурхай авч, цаашлаад дээд шатны эмнэлгүүдэд үүсдэг ачааллыг бууруулах боломжтой гэлээ.
Түүнчлэн нярайн шарыг хэмждэг, эмчилдэг аппарат анхан шатанд байдаггүйгээс иргэд нярай хүүхдээ тэврэн нэгдсэн эмнэлгүүдийн оочерт удаан хугацаагаар зогсдог, зарим иргэд хүүхдийнхээ шарлалтыг хүндрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй болох хүртэл бэрхшээл үүсдэг талаар эмч нар хэлсэн юм. Дээрх хоёр аппаратын зах зээлийн үнэ өртөг нэг бүр нь 2.5 сая төгрөгийн үнэтэй бөгөөд нийлээд 5 сая төгрөг болдог байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, иргэдэд хамгийн ойрхон байдаг, анхан шатны тусламж үйлчилгээ, эмчилгээг үзүүлдэг өрхийн эмнэлгүүдэд тулгамдаж буй дээрхи асуудлыг улсын хэмжээнд шийдэхийн тулд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх тогтоолын төсөлд зарим асуудлыг тусган, шийдвэрлэх боломжтойг энэ үеэр хэллээ.
Төгсгөлд нь өрхийн эмнэлгүүд нь аж ахуйн нэгж болон төсвийн байгууллага гэсэн хоёр статусаар явдгийг нэг талд эцэслэн шийдвэрлэх шаардлагатайг хөндлөө. Өрхийн эмнэлгийн эмч, ажиллагсад төрийн албан хаагчид хамаардаггүй учир орон сууцны зээлд хамрагдаж чадахгүйгээс эхлээд нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж чаддаггүй юм байна. Эмч нар энэ талаар болон эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулахтай холбоотой яаралтай шийдвэрлэх асуудлаа дэлгэрэнгүй танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

энэ бас нэг попчин хүүхэн байнаа,овоо юм хийх болов уу гэтэл алга даа