Хүүхдийн анхны сүүн шүд цухуйж эхлэхийг эцэг эхчүүд бид “Цахиур цухуйх” хэмээн нэрлэж заншсан. Цахиур цухуйх үед ихэнх хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг учир тэд ундууцаж, тайван бус байдалтай болж эхэлдэг. Энэ нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой юм.
Хүүхдийн биед таагүй байдал үүсч байгааг сайтар ажиглавал:
– Ойр ойрхон уйлагнах, уцаарлах
– Бага зэрэг халуурах
– Хацар нь үл мэдэг улайж, шүлс нь гоожих
– Хоол эсвэл хөхөө хөхөө болих
– Өтгөн бага зэрэг шингэрэх
– Тоглоомоо хөхөх эсвэл мэрэх
– Шүд шүдлэж байгаа талын чихийг нухлах зэргээр илэрнэ.
Сүүн шүд шүдлэх хугацаа
Хүүхдийн 8-12 сартай байх үед анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 25-33 сартайд нь бүрэн ургаж дуусдаг. Энэ үед дээрээ 10 шүд (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд), доороо 10 шүд (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд) зэрэг нийт 20 шүдтэй болсон байна.
Хүүхдийн 7-8 настайд эхний буюу байнгын шүд (ясан шүд) ургаж эхлэх бөгөөд цаашид 13 нас хүртэл солигдож эхэлнэ. Энэ үед нь эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь, ихэнх хүмүүсийн дунд “Хүүхдийн сүүн шүд унаж дуусахад л дараагийн ясан шүд гардаг” гэсэн өрөөсгөл ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл 5-7 настай үед нь хүүхдийн амны хөндийн хойд талд насан туршид нь байх хамгийн чухал шүд гэгддэг “Их араа” шүд ургасан байдаг юм.

Яагаад сүүн шүдийг хамгаалах ёстой вэ
– Хүүхдийн шүд цоорвол маш хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд өвчлөлийн явцад хүүхэд ундууцаж, тайван бус байдалтай болдог.
– Өвдөж цоорсон шүд бусад сүүн шүд болон ясан шүдэнд цоорлын халдварыг дамжуулдаг. Ингэснээр халдвар авсан сүүн шүд болон байнгын шүд цоорно гэсэн үг.
– Цоорсон сүүн шүдийг эмчлэхгүйгээр авахуулсан тохиолдолд араанууд нь урагшаа түрж ургах бөгөөд ясан шүд ургах зай багассанаар байнгын шүд далий мурий, давхар гэх мэтчилэн хэвийн бус, гажигтай ургаж эхэлдэг.
Хүүхдийн шүдийг унах хугацаанаас нь өмнө авахуулсанаас болж зарим үсгийг буруу хэлэх гэх мэт хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг. Шүдний гаж буруу хөгжлөөс үүдэн хүүхдийн эрүү нүүрний хэлбэр төрх нь алдагддаг гэх мэтчилэн сөрөг үр дагаврууд гардаг байна. Үүнд:
– Орсгой зуулт
– Шаамий зуулт
– Зөрмөл зуулт
– Заалхай зуулт
– Гvн зуулт зэрэг үүсдэг.
Тиймээс хүүхдийн сүүн шүдийг багаас нь зөв арчилж, байнгын арчилгааны хэвшил дадалтай болгох нь чухал юм.
Сүүн шүдийг цоорлоос хамгаалах аргууд
- Хүүхдийн сүүн шүд найман сартайгаас /зарим тохиолдолд хүүхдийн онцлогоос шалтгаалан эрт болон хожуу үед нь цухуйна/ эхлэн ургадаг бөгөөд энэ үедээ хүүхэд хөхөө хөхөж байдаг тулөдөр шөнөгүй хөхүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь, хөхний сүүнд шүдний цоорол үүсгэдэг нян их хэмжээгээр агуулагддаг байна.
- Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд шүд цоорлын нянг халдварлуулдаг. Үүнээс үүдэн хүүхдийн шүд цоорох эх үүсвэрийг тавьж өгнө гэсэн үг.
- Бага насны хүүхдэд чихэр агуулсан зүйлийг бага өгөх хэрэгтэй. Учир нь, хүүхдийн шүд цоороход чихэрлэг зүйлс гол нөлөөг үзүүлдэг байна. Хэрвээ хүүхдэд чихэрлэг зүйл өгөхөөр бол, хоолны дараа өгөх нь шүд цоорол үүсэх эрсдэлд бага өртдөг. Чихэр, печень зэрэг чихэрлэг болон зөөлөн чанарын хоол хүнс идүүлэх нь хүүхдийн шүлсийг өтгөрүүлж, шүдэнд илүү их нян хуримтлагдан үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг.
Хүүхдэд зажлууртай хатуу ааруул, ээзгий, алим, лийр идүүлж эрүүний булчинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэснээр шүлсний ялгарлыг сайжруулж, шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна. Өдөрт шүдийг 2-3 удаа тогтмол угааж хэвших. Хэрэв угаах боломжгүй тохиолдолд хоол идсэний дараа амаа усаар зайлах хэрэгтэй.

“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
