-Уг шалгалтыг нутагшуулсан гишүүн орнуудад Монгол, Солонгос, Тайланд, Франц улс багтжээ-
Мэдээлэл технологийн практик ур чадварын олон улсын ТОПСИТ шалгалтыг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/ нь Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ болон БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институци /МХХТДИ/-тэй хамтран Монгол Улсад нутагшуулах ажлыг хийж ирсэн билээ.
Тэгвэл энэ ажлын хүрээнд Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг болох нийт иргэдийн мэдээллийн технологийн мэдлэгийг үнэлэх боломжтой энэхүү олон улсын ТОПСИТ шалгалтыг албан ёсоор Монголд өнөөдрөөс эхлэн авахаар нээлтээ хийлээ. Ийнхүү энэ шалгалтыг манайд албан ёсоор авч байхаар болж байна гэсэн үг юм.
Нээлтийн үйл ажиллагаанд ХХМТГ-ын дарга Б.Чинбат тэргүүтэй удирдлагууд, МТҮП-ын захирал Ц.Содномдамба, БНСУ-ын МХХТДИ-ийн Ерөнхийлөгч Др.Сан Хо Лий, дэд ерөнхийлөгч Др.Шим Жан Суп нар оролцлоо.
Энэ шалгалтын онцлог нь юу вэ гэхээр, мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практикийн ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт юм.
Тус шалгалтыг өнөөгийн байдлаар Филлиппин, Вьетнам, АНУ, Тайланд зэрэг улсад албан ёсоор авдаг ба шалгалтын хэлбэр нь зургаан түвшинтэй, компьютерт суурилсан, технологийн болон бизнесийн гэсэн хоёр бүлэг бүхий нийт 65 тестийн асуултуудаас бүрддэг юм байна.
ТОПСИТ шалгалтын хураамжийг 100 хувь чөлөөллөө
Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ц.Содномдамба:
“БНСУ-аас ТОПСИТ шалгалтын системийг Монголд нэвтрүүлэх эрхийг олгосноор манайх анхны шалгалтаа өнөөдөр маргааш гээд хоёр өдөр зохион байгуулах гэж байна. Үүнийг нэвтрүүлэхээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институци хоорондын 2015 онд зурсан харилцан ойлголцлын “Санамж бичиг” ийнхүү биелэлээ олсонд баяртай байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн чиглэлийн олон улсын шалгалтын 3 дахь эрх Монголд баталгаажиж байгаа юм. Энэ шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд манай байгууллага өнгөрсөн жил МТШХХГ-тай хамтран МУИС, ШУТИС, “Хүрээ”, “МХТДС”, “Их засаг” ОУИС-ийн оюутан, мэдээллийн технологийн инкубаторт бойжиж буй компаниудын програм хөгжүүлэгч ажилтан, алба хаагч нарыг хамруулан хоёр удаа туршилтын сорилго шалгалтыг амжилттай зохион байгуулсан. Дэлхийд танигдсан ТОПСИТ буюу Мэдээллийн технологийн практикийн ур чадварын 2017 оны хаврын анхны шалгалтанд мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилчид, програм хангамж хөгжүүлэгч залуус та бүхэн хамрагдснаар дэлхийн хэмжээнд ур чадвараа сорьж, олон улсын түвшинд мэдлэгээ тодорхойлохоос гадна шалгалтын “анхдагч” гэдгээрээ илүү давуу талтай. Анх удаагаа Монголд зохион байгуулж байгаа гэдэг үүднээс шалгалтын бүртгэлийн хураамжийг энэ удаа эрх бүхий байгууллагаас 100 хувь чөлөөллөө” гэв.
БНСУ-ын МХХТДИ-ийн Ерөнхийлөгч Др.Сан Хо Лий
“IT-гийн салбарын боловсон хүчнийг дэлхийн тавцанд гаргахын тулд дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын систем, стандарт, түвшин хэрэгтэй байсан учраас Солонгост ТОПСИТ гэх энэ шалгалтыг үүсгэн байгуулсан юм. Тэгэхээр энэ шалгалтаар дамжуулан Монгол Солонгос хоёр улсын хоорондын харилцаа улам батжина хэмээн найдаж байна. Монгол Улсын IT-гийн салбарын боловсон хүчнүүд маань зөвхөн Монголдоо биш дэлхийн олон улсад үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөх үйл ажиллагааг нээж байгаа шалгалтын систем гэдгээрээ ихээхэн онцлогтой юмаа” гэв.
Өнөөдөр ТОПСИТ шалгалтыг 90 хүн өгнө
ТОПСИТ-ын туршилтын шалгалт нь 2016 онд хоёр удаа авагдсан бөгөөд өнөөдрийн авч байгаа шалгалт нь албан ёсных гэдгээрээ их онцлогтой. Өнөөдөр маргааш хоёр өдөр явагдана. Одоогоор 90 хүн бүртгүүлсэн байна. Өдөр 13.00 цагт энэ танхимд шалгалт компьютер дээр англи хэлээр авагдах юм ажээ. Энэ шалгалт жил болгон тогтмол явагдана.
Ийнхүү тус бүрийн онцлогтой шалгалтыг нэвтрүүлснээр бүх нийтийн мэдээллийн технологийн суурь мэдлэг, төрийн албан хаагчдын ур чадварыг тодорхойлох үнэлэх олон улсын шалгалтын цогц системийг бүрдүүлж чадлаа гэж хэлж, ойлгож болно.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
