Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил хэдийнээ эхэлсэн. Парламентад суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхээ эдэлж буй. МАН,АН-ын нэр дэвшигч тодорхой болсон. Харин МАХН-ын Их хуралдайгаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлж,СЕХ-нд нэр дэвшигчээ бүртгүүлнэ гэж муйхарлан зүтгэсэн.
Гэвч хуулийн өмнө хүчин мөхөсдөж, бууж өгсөн. Өчигдөр хоёр дахь нэр дэвшигчээр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар тодров. Энэ шийдвэрийг намын нөхөд нэгэн дуугаар баталсан байхад тус намын УИХ дахь цорын ганц гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж олон нийтэд хандав. Тэрээр “МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшиж буйд би хувьдаа дэмжихгүй байна.
Өчигдөрхөн нэр дэвшихгүй гэж хэлж байсан хүн дэвшихээр болчихлоо. МАХН 90 жилийн түүхтэй улс төрийн хүчний хувьд туршлагатай, хариуцлагатай, хуулийг шударга хэрэгжүүлэх улс төрчийг нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл С.Ганбаатар гэж Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн байсан, намын гишүүнээсээ татгалзсан эсэх нь тодорхойгүй хүнийг нэр дэвшүүлснийг бий дэмжихгүй. Хуульч С.Нарангэрэл гуайг МАХН-аас нэр дэвшүүлэх боломжтой.
Улс төрийн туршлагатай, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүн. Намаас С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн учраас би намаасаа гарах хүсэлтээ албан ёсоор гаргаж байна” гэж мэдэгдэв. О.Баасанхүү өнөөдөр намаасаа гарах өргөдлөө бариад намын даргатайгаа уулзаж яваа. Хэвлэлийн хурал ч зарлаж байна. Намаа, бас даргыгаа хүнд байдалд орж явахад нь орхидог хүн чанар муутай л хүн бололтой.
Эр хүн туг ч барина,тугал ч хариулна гэдэг. Н.Энхбаяр үргэлж ийм байхгүй байх аа. О.Баасанхүүгийн тухай элдвийн яриа нэлээд гарах аястай болжээ. Саяхан л гутлаа чирсэн том хар цүнх чирсэн хэн ч биш нөхөр мэдээ гаргаад өгөөч гээд сонины редакцуудыг залхтал орж гардаг байсан. Тэр ч байтугай Мүүний үнэнч шавь, тамхины компаниас зардлаа гаргуулж Голланд явсан энэ тэр гээд түүний тухай сошиалаар дүүрэн. Цаг цагаараа байдаггүй гэдэг болохоор амьдрал үргэлж сайхнаараа байгаа ч уу үгүй ч үү гэдгийг эрхэм гишүүн бодох биз ээ. С.Ганбаатар Хөдөлмөрийн намын гишүүн байсан уу тийм ч чухал асуудал биш байх.
“Буян”-гийн Жагай саяхан намаасаа биш АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгчийн сунгаанд оролцоо биз дээ. Эрхэм гишүүн О.Баасанхүү улстөрд нэлээд тод фигур болох эсэхийг харах л үлдэв. Намаасаа гарах нь намаа хохироож байгаа том хэрэг гэж тэрээр бодсон бололтой. Түүнийг 2012 оны сонгуульд МАХН жагсаалтаараа УИХ –ын зөөлөн сандалд суулгасан. Н.Энхбаярын өмгөөлөгч байсны хувьд өөдөө гарсан гэдгээ тэрээр ор тас мартжээ.
Н.Намуун

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
