Дэлхийн шилдэг эмч нар тун удахгүй Монголд чуулах гэж байна. Ирэх зургадугаар сарын 16-18-нд 25 улсаас элэгний шилдэг 35 эмч, профессорууд Монголд чуулж, элэгний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүн бүр элгээ хэрхэн эрүүл байлгах, элэгний хатуурал хорт хавдраас яаж хол байх вэ зэрэг маш олон асуудлыг ярилцах болно.
Дэлхийн шилдгүүд Монголын болон гадаадын эмч нарт элэгний хатуурал, хорт хавдар болон элэгний өвчний оношилгоо эмчилгээг цаашид хэрхэн хөгжүүлэх, төр засаг ямар бодлого баримталж ажиллах талаар лекц уншина. Энэ удаагийн чуулга уулзалт “Элэгний C вирус болон хавсарсан халдварууд” гэсэн сэдвийг онцолж байгаа юм.
Тодруулбал, элэгний С вирусийн оношилгоо эмчилгээ, В, С вирусийн хавсарсан халдвар, В,Д вирусийн хавсарсан халдвар, В,С,Д вирусийн гурвалсан халдвар, элэгний вирус болон ДОХ-ын халдварын хавсарсан халдварын чиглэлээр дэлгэрэнгүй лекцүүдийг шилдгүүд уншина. Манай эмч нарын хувьд энэ удаагийн чуулгад оролцсоноор маш их юм сонсох, туршлага хуримтлуулах болно. Чуулга уулзалтыг элэгний “АСЕМ” гэж нэрлэж болох юм.
Манай эмч, эрдэмтдийг ДЭМБ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Монголчуудын дунд сүүлийн жилүүдэд элэгний өвчлөл ихэсч байгаа нь олон нийтийн болон мэргэжилтнүүдийн сэтгэлийг ихэд түгшээж байгаа. Үнэндээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн тухай ч яригддаг. Тиймээс чуулга уулзалтын үеэр манай эмч,эрдэмтэд элэгний өвчлөл,эмнэлзүйн талаар дэлхийн шилдгүүдээс асууж санал солилцох нь алдаж болохгүй боломж гэж мэргэжилтнүүд ярьж байна.
“Элэгний С вирус болон хавсарсан халдварууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар тус хурлын шинжлэх ухааны зөвлөлийн дарга, хүндэт ерөнхийлөгч Ж.Амарсанаа ярихдаа, дэлхийн хэмжээний хурал эх оронд маань болж байгаа учраас оролцохыг хүссэн эмч нар бүгдээрээ оролцож дэлхийд нэртэй алдартай профессоруудаас хүссэн асуултаа асууж туршлага солилцох сайхан боломж нээлттэй юм. Уг чуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар болсон бөгөөд хурлыг Монголын элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч, профессор О. Баатархүү даргалж явуулахаар болсон гэв.
Н.Намуун



Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Зүүн гар талын ЭМЧид бол үзүүлэхгүй шүү.