Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” Олон улсын хоёрдугаар хурал энэ сарын 9,10-ны өдрүүдэд Blue Sky цамхагт болох гэж байна.
Энэхүү хурлыг Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, ЭМЯ, УНТЭ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (TTS), Солонгос улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (KST), Япон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг (JST), Vitallink, Raphael International байгууллагууд хамтран зохион байгуулж байгаагаар илүү онцлогтой.
Хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд, ЭМЯ-ны удирдлагууд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, эрдэмтэн, эмч мэргэжилтэнүүд оролцохоос гадна БНСУ, АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг нийт 25 орны эрдэмтэн, судлачид оролцож, эрхтэний донор болон эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрхзүйн зохицуулалт, бүтэц, олон улсын байгууллагын бодлого, удирдамжуудыг хэлэлцэх аж.
Манай улс 1996 онд хамгийн анх бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байсан. Түүнээс хойш 136 бөөр, 36 элэг, 4 үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна. Мөн зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг гахайн дээр амжилттай туршаад явж байна. Монголын эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын багууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй сүүлийн үеийн дэвшилтэт технологи, инновацийг эх орондоо нутагшуулахын төлөө зорьж байгаа юм байна.
Хурал хоёр өдөр үргэлжилэх бөгөөд эхний өдөр буюу 7 дугаар сарын 9-ний өдөр нэгдсэн хуралдаан болох бөгөөд манай орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгахад үндсэн бүрэлдэхүүн, Засгийн газраас ямар зохицуулалт хийдэг, донорын үндсэн бүртгэл гэж юу болох, эрхтэнийг хэрхэн хуваарилах ёстой, Тархины үхэл гэж юу вэ, Азийн орнууд донорын бүртгэлийг хэрхэн хийдэг талаар нийтлэг сэдвүүдээр 15 лекц тавигдана.
Харин хулын хоёр дах өдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдлийн эс, зүрх шилжүүлэн суулгалттай холбоотой 4 салбар хуралдаан дөрвөн танхимд болно. Мөн эрхтэний донор сурталчилах үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдана.
Энэ өдрийн онцлох гол арга хэмжээний нэг нь Олон улсын байгууллагуудтай хамтран 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагт хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах аж. Сонирхсон хэн бүхэн энэ хуралд хамрагдах боломжтой юм байна.
Ерөнхий сайдын ивээл дор Олон улсын Эрхтэн шилжүүлэн суулгалтын хурал болно
2017 оны 07-р сарын 05 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
