Монгол орны нийт газар нутгийн ердөө 8 хувийг ой мод эзэлдэг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн доройтол ялангуяа хүний буруутай үйл ажиллагааны улмаас энэ багахан нөөц жилээс жилд багасч байна. Сүүлийн 20 жилд түймэр, хортон шавьж болон хууль бус мод огтлолтоос шалтгаалан 1.2 сая га-гаар ойн талбай хорогдсон гэх статистик бий. Хэдийгээр Улсын хэмжээнд 1600 гаруй ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг боловч 10 хүрэхгүй хувьд нь мэргэжлийн хүмүүс байдаг. Тиймээс ойн салбарт ажиллах мэргэжлийн ур чадвартай ажилчдыг бэлтгэх асуудлыг төрөөс бодлогоор дэмжих нэн шаардлагатай байсан юм. Зөвхөн энэ онд л гэхэд манай оронд нүүрлээд буй ойн түймрийн гамшгийн улмаас байдаль орчинд үлэмж хэмжээний хохироод байгаа. Түймэрт шатсан ойг нөхөн сэргээхэд нөр их хөдөлмөр, мэргэжлийн үйл ажиллагаа шаардагдана. Ойн сургалтын төвийн суралцагчид энэхүү үйлсэд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой байдаг.

Тэгвэл Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын нийгмийн халамжийн Кэй Ти энд Жи байгууллага, “Ногоон Ази сүлжээ” ОУ-ын ТББ-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд “Ойн аж ахуйн сургалтын төв” төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл 3 үе шаттай хэрэгжих бөгөөд эхний ажил болох Ойн аж ахуйн сургалтын төвийн барилгын ажлын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун, KOICA-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү-Ён, Ногоон Ази Сүлжээ ОУ-ын ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Ги Чул, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг тэргүүтэй зочид оролцлоо.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Ногоон Ази сүлжээ”, “КэйТи энд Жи” тэргүүтэй байгууллагуудад талархал илэрхийлээд, хэлсэн үгэндээ “Энэхүү төв ашиглалтад орсноор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ногоон Хөгжлийн бодлого, Төрөөс ойн талаар баримтлах бодлогод тусгаад буй чухал зорилт болох хот суурины ногоон байгууламжийн эзлэх хувийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Тогтвортой хөгжлийн энэхүү зорилт нь нэг талаас дэлхий нийтэд тавигдаж буй зорилгыг манай улсаас дэмжин ажиллаж буй нэг хэлбэр, нөгөө талаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ойн салбарын үүргийг тодорхой болгосон хэрэг юм. Хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбай Улаанбаатар хотод дөнгөж 3.2 ам метр буюу дэлхийн дунджаас даруй 7.5 дахин бага байгаа нь дээрх зорилтод хүрэхэд ихээхэн хүчин чармайлт хэрэгтэйг харуулж байна”хэмээлээ.

“Ойн аж ахуйн сургалтын төв” төсөл нь 15 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монголорны ойн салбарт мэргэжилтэн бэлтгэх сургалтын байр болон дадлагын талбай байгуулж, ойжуулалтын болон газар тариалангийн мэргэжлийн сургалт явуулахын хамт амжиргааны төвшин доогуур иргэдийг хамруулан тэднийг чадавхижуулж эдийн засгийн бие даах чадварыг нь дэмжих зорилготой юм. Улмаар энэхүү төслөөр дамжуулан Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх болон орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна. Мөн шинэ сургалтын төвд хичээлийн анги танхим, хоолны газраас гадна хөдөө орон нутгаас ирж буй оюутнуудад дотуур байрны зориулалтаар ашиглах өрөө тасалгаануудыг ч иж бүрнээр нь тохижуулж өгчээ.Төсөл хэрэгжиж дууссаны дараа төслийн хүрээнд бий болсон сургалт, дадлагын байр зэрэг барилга байгууламжуудыг БОАЖЯ-нд хүлээлгэн өгөх ажээ.

Энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа Олон улсын ТББ болох “Ногоон Ази Сүлжээ” байгууллага нь НҮБ-ын Байгаль орчны сан(GEF), Эдийн засаг, Нийгмийн зөвлөл (ECOSOC)-д албан ёсны бүртгэлтэй нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага бөгөөд 2014 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх хорооноос жил бүр хөрс, шороо, газар нутгаа сайтар хайрлан арчилж хамгаалдаг үлгэр жишээ байгуулллагад гардуулдаг “Амьдралын хөрс” шагналыг хүртсэн.“Ногоон ази Сүлжээ” ТББ нь 15 жилийн турш Монголд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаралт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр БОАЖЯ-тай хамтран ажиллаж 5 газар цөлжилтийн эсрэг ойжуулалт хийх, ойн зурвас байгуулах ажлаар бүс нутгийн хөгжил, ард иргэдийн оролцоог дээшлүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж иржээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
