Сурагчдын ширээ, сандал, цүнхний эрүүл ахуйн стандарт болон зөвлөмж

2017 оны 09-р сарын 06 өдөр, 10 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suragch

Ширээ сандлын стан­дарт
ЕБС-ын сургалтанд хэрэглэгдэх ширээ, сандлын хэмжээ MNS 6582: 2016 стандартаар тогтоож өгсөн. Ширээ сандлын хувьд стандартыг тогтоохдоо биеийн өндрөөр нь сандал ширээний стандартыг тогтоодог юм.

Сурагчдын ширээ ба сандлыг нэг болон хоёр суудалтай байхаар тооцно.

I-             Тогтмол хэмжээтэй ширээ сандал (ЕБС-ын 1-3 анги)

II-            Тохируулгатай хэмжээтэй ширээ, сандал (ЕБС-ын 4-12 анги)

Стандартад нэг метрөндөртэй хүүхэд хэдэн см-ын өндөртэй сандал, ширээн дээр суух вэ гэдгийг тодорхой тусгасан байдаг. Стандартад сурагчдын ширээ, сандлыг зургаан ангил­лаар үйлдвэрлэж, сургуулиуд сурагч­дын өндрийг харгалзан улбар шар, хөх ялгаан, шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн зургаан өнгийн таних тэмдгийг хэрэглэнэ гэж заасан. Жишээ нь, 115-130 см өндөртэй хүүхэд хөх ягаан өнгийн тэмдэглэгээ бүхий 50 см өндөр ширээ, 30 см өндөр сандал дээр суух ёстой. Харин 160-175 см өндөртэй ахлах ангийн сурагчид ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий 70 см өндөр ширээ, 42 см өндөр сандал дээр суух юм.

Сурагчийн ширээ, сандлын ангилал, өнгийн тэмдэглэгээ

№ Ширээний ангилал Сурагчийн биеийн дундаж өндөр (мм) Өндрийн бүлэг Ширээ, сандлын өндрийн харьцаа Өнгийн тэмдэглэгээ

код

1 I

1050

1050-1150 Ширээний өндөр -53

Сандлын өндөр  -31

Улбар шар
2 II

1200

1150-1300 Ширээний өндөр -59

Сандлын өндөр -35

Хөх ягаан
3 III

1350

1301-1450 Ширээний өндөр -64

Сандлын өндөр  -38

Шар
4 IV

1500

1450-1600 Ширээний өндөр -71

Сандлын өндөр- 43

Улаан
5 V

1650

1601-1750 Ширээний өндөр -76

Сандлын өндөр  -46

Ногоон
6 VI

1800

1751< Ширээний өндөр -82

Сандлын өндөр  -51

Цэнхэр

Сургуулийн сурагчдын цүнхний хэмжээ 
Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стан­дарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын  зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн  байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн  норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хи­чээлд  хэрэглэгдэхгүй  ном, дэвтэр, бал зэр­гийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэт­рүүлдэг буруу  жишиг байдаг юм.

-Цүнхний жинг хэтрүүл­сэнээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь юу вэ?

-Мэдээж эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх  авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нуруу­ны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс   бид  эцэг,  эхчүүддээ хүү­хэд­­дээ  цүнх авахдаа аль болох хөн­­гөнийг нь сонгох хэрэгтэй.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх