Монгол Улсын үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн анхдагч байгууллага болох НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр “Батламж” гардууллаа.

Мөн төрийн үйлчилгээг онлайн болгоход хамтран ажиллаж байгаа “Үндэсний дата төв” УТҮГ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын нийт 5 албан хаагчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Жуух бичиг” гардуулан өгсөн юм. Энэ үеэр хотын дарга “НЗДТГ нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны талаар баримтлах бодлого зэрэгтэй уялдуулан технологийн ухаалаг шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй Улаанбаатарыг бий болгохоор зорилт тавин ажиллаж байгаа билээ. Төрийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд нээлттэй, хүртээмжтэй үзүүлэх, шийдвэр гаргах эрх бүхий албан хаагчдад мэдээллийн технологийн ухаалаг шийдлийг ашиглах, хот байгуулалтыг оновчтой төлөвлөх зэрэг шийдвэр гаргахад цахим мэдээллийн системийг ашиглах боломжийг бүрдүүлэх, орчин үеийн хотуудын технологийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд НИТХ-аар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлуулан шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг жишээ төрийн үйлчилгээнд цахим засаглалд бодитойгоор хувь нэмэр оруулах тоон гарын үсгийн хэрэглээг нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлсэн явдал байлаа. Энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлсэн ажилтан албан хаагчиддаа талархал илэрхийлье. Та бүхний оюунлаг ажил үйлсэд амжилт хүсье” хэмээлээ.
Интернэт иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсноор түүнийг даган интернэт орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрий үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн хэрэгцээ үүсч эхэлсэн. Эдгээр хэрэгцээг хангахад цахим орчинд холбогдсон хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох, түүнээсээ үл татгалзах шинжийг хангах зайлшгүй шаардлага тулгардаг. Эдгээр асуудлуудыг тоон гарын үсэг ба түүний гэрчилгээ найдвартай шийдвэрлэж чаддаг учир дэлхий нийтээр шилдэг шийдэл хэмээн тооцогдож байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
