Нийслэлийнхнийг байсхийгээд л “Шүлхий гарлаа, хорио цээрийн дэглэм тогтоолоо” гэсэн таагүй мэдээ хирдхийлгэнэ. Шүлхий бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн гоц халдварт аюултай өвчин. Үүнийг мах иддэг монгол хүн бүр мэдэх болжээ.
Олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтанд халдан тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг учраас уг өвчнөөс цэрвэж болгоомжилдог. Шүлхий өвчин гарснаас хойш нийслэл рүү ордог товчоод дээр харуул хамгаалалт, ариутгалын баг гарч,өчнөөн хүн өдөр шөнөгүй ажиллаж багагүй чирэгдэл ундардаг. Энэ бол хийх ёстой ажил.
Төрөөс шүлхийд зориулан хэдэн зуун сая,тэрбумаар мөнгө гаргадаг. Гэвч тэр мөнгө хүрэлцээтэй биш бололтой. Шүлхий гарснаас хойш ариутгалынхан хот руу орж буй машин болгоныг зогсоож дугуй руу нь шингэн бодис цацаад 1000 төгрөг хураадаг жамтай болсон. Төрөөс гоц халдварт өвчний зардалд гаргаж байгаа мөнгө нь багаддаг уу эсвэл мөнгө олох хэрэг гардаг уу ийм нэг үйлчилгээ олны дургүйг хүргэх болов.
1000 төгрөгийг яах гэж авч байгааг асуухад мэдэх хүн байхгүй. Шүршигч этгээд “Дээрээс ав гэсэн юмаа” гэж дуртай дургүй бувтнана. Төрийн үйлчилгээ ийм байх нь хэр зохимжтой вэ. Товчоогоор гарч байгаа машины жолооч нар шүлхий гаргаагүй байлтай. Яагаад мөнгө өгч аваад байгаагийн учрыг хэн ч мэдэхгүй. 1000 төгрөг өгсөн хүндээ ч авсан хүндээ ч сүйд болоод байх мөнгө биш. Гэхдээ өдөр шөнөгүй хэдэн мянган машин орж гарна. Олны олон олон таван цэн гэгчээр овоо юм цуглана. Тэр мөнгийг хэн авдаг вэ, мэдэхгүй юм даа.
Шүлхий гэгч аюул шил дараалан хотын ойролцоох малтай бүсүүдэд гараад байгаа. Цаашид ч гарах биз. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн шүлхий гарлаа гэсэн. Гэвч тэр даруй хав дарсан гэж дуулдсан. Хүмүүсийн ярихыг сонсвол, шүлхий гарлаа гэж заримдаа сүржигнэдэг атлаа заримдаа амаа жимийгээд нуучихдаг гэнэ.
Шүлхийтэй холбоотой зовлон бэрхшээл их аж. Ариутгалын бодис нь дуусдаг гэнэ. Тэгэхээр нь хугацаа дуусч чанаргүй болсон хуучин ариутгалын бодисыг усаар найруулж шингэлээд хот руу нэвтэрч буй машинуудыг ариутгасан гэх яриа ч сонсдоно. Ариутгалын бодис авах төсөв мөнгө хүрэлцээгүй гэлцэх нь жолооч нараас 1000 төгрөг татаж байгаагийн учир энэ байж болох. Малтай айлуудыг хотод ойр байлгах уу, байн байн өвчин гараад байвал төрөөс иөнгө гаргах уу яах уу гэж үсээ зулгаах хэрэг байна уу. Эрхбиш цалин цавааг нь авч байгаа дарга нар мэдэж байгаа гэж найдъя. Жолооч нар шүлхийг устгахад 1000 төгрөг хандивлах ёстой юм бол хууль гаргаад авчихсан дээр болов уу. Тэгэхгүй бол “дайны хажуугаар дажин” гэгчээр бие биеэ дарамтлан бухимдуулах “үзэгдэл” газар авсаар байх болно.
Н.Дөл



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
