Өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин ихсэж, агаарын бохирдолтод илүү өртсөн эхээс төрсөн ургийн хэмжээ 80 граммаар бага байдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-д оролцохдоо тодотгосон юм.
Сүүлийн жилүүдэд нас баралтын тэргүүлэн шалтгаанд зүрх судасны өвчлөл тэргүүлж байгааг салбарын сайд тоон мэдээллээр чуулганд оролцогчдод “илтгэсэн”. Тодруулбал, Улаанбаатар хотод 19 хүртлэх насны хүүхдийн эмнэлэгт хэвтэлтийн 90 гаруй хувийг амьсгалын тогтолцооны эмгэгтэй хүүхдүүд эзэлж байна. Тухайлбал, хатгалгаа өвчнөөр нийт хэвтсэн хүүхдийн 42.4 хувь нь амьсгалын тогтолцооны бусад эмгэгээр 50 гаруй хувь нь хэвтэн эмчлүүлжээ. Жилдээ 5 хүртлэх насны 2000 гаруй хүүхэд эндэж байгаагийн дотор 14.5 хувь нь амьсгалын тогтолцооны өвчний улмаас эндсэн гэх “аймшигт” мэдээлэл ч бий тухай Д.Сарангэрэл сайдын илтгэлд дурьдагдсан юм. Мөн 2016 оны дүнгээр 0-5 насны хүүхдийн 50 гаруй хувийг амьсгалын тогтолцооны өвчин эзэлж байна. Судлаачдын судалгаагаар уушигны хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд хэвтсэн бөгөөд үүнээс 53 хувь нь агаарын бохирдолтой холбоотой. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь гэр хорооллын хүүхдүүд.
Мэдээж агаарын бохирдол ганц Монголд тохиолдоод байгаа гамшиг биш. Дэлхийд жилдээ 3.7 сая хүн нас барж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан мэдээллэдэг.
Агаарын түгээмэл бохирдуулагчид болох Том ширхэгт буюу РМ 10, нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5 азот, хүхэр, нүүрстөрөгчийн нэгдлүүд хүний биед дан, хавсарсан байдлаар хурц, архаг өвчлөлүүд гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судас, мэдрэлийн тогтолцоо, нөхөн үржихүйн тогтолцооны эмгэг үүсгэх эрсдэлтэй. 2009 оны судалгаагаар нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5-ын хувьд түүний 10 микро грамметркубээр өсөхөд зүрх судасны өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэлтийг 0.8 хувиар нэмэгдүүлсэн тоон үзүүлэлт бий.
Агаарын бохирдол, цаг уурын хүчин зүйлтэй хавсран амьсгалын замын өвчлөлд 52.9 хувиар, зүрх судасны өвчлөлийн 20 хувьд нөлөөлж байгааг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ онцолж, Монголд зуухнаас гарах утааны хэмжээг 80 хувиар бууруулахад агаар дахь РМ 2.5-ын агууламж 48 хувиар буурч, жилдээ 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтой гэдгийг чуулганд оролцогчдод хэлсэн юм.

Монгол гэрийн дулаан алдагдал 70 хувь байдгийг олон улсын судлаачид тогтоожээ. Иймээс дулаан алдагдлыг бууруулах тэргүүн зорилт тавьж ажилласан он жилүүд Монголд бий. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хамгийн сүүлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь цахилгааны хөнгөлөлт. Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хийсэн судалгаагаар нэмэлт дулаалга байхгүй Монгол гэрийг цахилгаанаар халаахад 4.0 кВт, харин 8х8 хэмжээтэй ердийн байшинг цахилгаанаар халаахад 9.0 кВт хэрэглээ үүсэхээр байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тодотгосон.
Гэр хорооллын ердийн галладаг зуухтай айл өрхийн цахилгаан чадлын дундаж хэрэглээ орой их ачааллын үед 1.2-1.7 кВт байдаг. Нийслэлийн гэр хорооллын 160 кВА хүчин чадалтай дэд станцад 80-110 айл өрх, 250 кВА хүчин чадалтай дэд станцад 160-200 айл өрх холбогдож байна. Нэг өрхөд ногдох сүлжээний боломжит чадал 1.3-1.6 кВт аж. Гэр хорооллын хэрэглэгчдийн халаалтыг 100 хувь цахилгаан эрчим хүчээр хангах чадалтай түгээх сүлжээ байгуулах тохиолдолд одоогийн түгээх сүлжээг бүрэн шинэчлэх шаардлага үүсэх гэнэ. Улмаар үүнд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайг Ц.Даваасүрэн сайд онцлов. Энэ онд шөнийн тариф тэглэсэнтэй холбоотой нийслэлийн хэмжээнд хэд хэдэн ажил хийгдсэн бөгөөд 11.74 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Ирэх онд нийслэлийн гэр хорооллын 20 мянган айл өрхийг эхний ээлжинд 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх хүрээнд агаарын чанарын 1-р бүсэд байрлах Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 23 хорооны нийт 21362 айл өрхийг хамруулах ажил хийхээр төлөвлөжээ. Мөн дамжуулах сүлжээний “Баруун”, “Улаанхуаран”, “Гео” гурван дэд станцыг өргөтгөхөд 15 тэрбум, түгээх сүлжээний дэд станц, шугамын өргөтгөл шинэчлэлийг ажлыг нийт 21 багц болгон 24.5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр зураг төсөв хийгджээ.
Гэхдээ нийслэлийн иргэдийг 100 хувь эрчим хүчээр хангаад агаарын бохирдол бүрэн шийдэгдэхгүй гэдгийг салбарын сайд онцолсон. Иймээс шөнийн тарифыг хөнгөвчлөх арга нь зөв ч өдөр нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах байдлаар хослуулж шийдвэл агаарын бохирдлоос ангижрах боломжтой гэдгийг салбарын сайд хэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
