Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажил, дүүргийн хүүхдийн эмнэлэгүүдэд хэр хангагдаж байгаатай танилцахаар Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн хувьд хүүхдийн 3 тасаг, 165 ортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Томуу, томуу төст өвчний үед нэмэлт ор тавьж нийтдээ 258 ортойгоор тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Өнөөдрийн байдлаар орны ачаалал хэвийн. Зайлшгүй шаардлагатай эмийн нөөц 100 хувь бүрдсэн, нөөц тасардаггүй гэлээ.
Харин Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь 140 орны хүчин чадалтай ба томуу, томуу төст өвчний улиралчлалын ачааллын үед нэмэлт 120 орыг дэлгэн ажиллахаар бэлтгэн хангагдсан байна. Дүүргийн эрүүл мэндийн төвөөс хүүхдийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг хянах камержуулалттай. Сүүлийн 7 хоногийн байдлаар ханиад, хатгаа хүндэрсэн өвчтнүүд зонхилж байгаа, шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг НЭМГ-т хүргүүлж, боловсон хүчний хувьд сувилагч дутагдалтай байгааг хэллээ. Одоогийн байдлаар 15 эвхдэг ор, өрөөнүүдэд нийт 46 орыг нэмэлтээр байрлуулсан. Цаашид эмнэлгийнхээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Хүүхдийн сэргээн засах төв”-ийг эмч нарын өрөөний зориулалтаар ашиглан, одоо ашиглаж байгаа эмч нарын өрөөнд ор дэлгэх мөн Ахмадын эмнэлэгт 60 ортой тасаг нээхээр төлөвлөжээ.


Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь 135 ортой үйл ажиллагаа явуулдаг ба томуу, томуу төст өвчний улиралчлалыг угтуулан нэмэлтээр эхний 20 орыг дэлгэн нийт 155 орны хүчин чадалтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Зайлшгүй шаардлагатай эмийн нөөц 90-95, вирусын гаралтай өвчний үед хэрэглэх эмийн нөөц 80-85 хувьтай тус тус байна. Томуу, томуу төст өвчний үед болон өвлийн улирал эхэлж буйтай холбогдуулан “Витаминжуулалтын аян”-г эхлүүлсэн, үйлчлүүлэгчдийн хоолны цэсийг баяжуулан өгч байгааг танилцууллаа.
Сүүлийн 7 хоногт амьсгалын тогтолцооны өвчин голлож байгаа ба эмч, ажилчдын тоог нэмэгдүүлэн мөн рентген оношийг амралтын өдрүүдэд ажиллуулж байна. Рентген оношийн төлбөр 10.000 төгрөг байдаг ба яаралтай тусламж үйлчилгээ авч байгаа иргэдэд энэ төлбөр хамаардаггүй гэлээ.




Энэ үеэр дэд сайд Л.Бямбасүрэн хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. Тухайлбал хэвтэн эмчлүүлэгчдийн ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ, ариутгалд анхаарч ажиллах,Өрөөнүүдийн крант, сантехникийн асуудлыг засварлах, шинэчлэж хэвтэн эмчлүүлэгчдийн тав тух, хэрэгцээг бүрдүүлэх, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр заавар, зөвлөгөө өгөх мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд “Цэгэн иллэг хийх зөвлөмж”-ийг эмч, сувилагч нар өвчтөнгүүдэд зааж өгөх, эмнэлгийн хүлээн авах хэсэгт байрласан мэдээллийн самбарыг тогтмол шинэчилж байх, ЭМД-ын буцаан олголтын нэхэмжлэлийг тогтмол явуулж байх чиглэлд анхаарч ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголлоо.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
