Энэ оны аравдугаар сарын 16-наас эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан, АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн 50,000 хүн тун, БНСУ-ын “Грийн кросс” үйлдвэрийн 45,000 хүнтун вакцинаар томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна.
Эхний ээлжинд нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төв, аймаг орон нутагт өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүйгээр дархлаажуулж байгаа юм.
Мөн агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн хүүхдийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ. ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 дугаар өрөөнд ажлын өдрийн 8.30-17.00 цагийн хооронд 6 сартай хүүхдээс дээш бүх насныхан сайн дурын дархлаажуулалтад 10,000 төгрөгийн төлбөртэйгээр хамрагдаж болно. Дархлаажуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн 455-388 дугаар утсаар авах боломжтой.
Цаашид 125 мянган хүн тун вакцин хүлээж авахаар төлөвлөж байгаа юм. Гэхдээ томуугийн вакцины эрэлт хэрэгцээ их, үйлдвэрлэл бага учраас ийнхүү цуварч ирэхэд хүрчээ. Тиймээс дархлаажуулалт 10 хоног биш сар гаруй хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 0-5 хүртлэх насны 370,000 хүүхэд болон 73,000 хөхүүл эхчүүдийн биеийн дархлааг дэмжих А аминдэмийг олгож эхлээд байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
