Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нисдэг тэрэгний тусгай зогсоолд өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг өнөөдөр анхны буултаа хийлээ. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашиглаж байгаа нь энэ юм. Ингэсэнээр Улаанбаатар хотын ойролцоох болон алслагдсан бүс нутагт яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд оношлогоо эмчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүллээ.
Энэхүү хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд шаардлага хангасан, агаарын хөлгийн тусгай зогсоолыг Эрүүл мэндийн яам болон Зам тээврийн яамны хамтарсан комисс ажиллаж, тухайн зогсоолыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар байгуулсан байна.



Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ хэлсэн үгэндээ эмнэлгийн чанартай тусламжийг хүртээмжтэй үзүүлэхэд хамгийн чухал асуудал нь анхны тусламжийг хугацаа алдалгүй үзүүлэх явдал гэдгийг бид бүгд сайн мэднэ. Иймд тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэх, өвчтөнийг аюулгүй хурдан тээвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүргэх явдал чухлаас чухал. Иймд өнөөдөр эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор нисдэг тэргэний техникийн буулт хийж байгаад бид баяртай байна. Энэхүү үйл ажиллагаанд хамтран ажилласан Зам тээврийн яам, ОБЕГ, Нийслэлийн ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлье. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй эхний 5 өвчинд осол гэмтэл орж байна. Осол гэмтлийн улмаас иргэн амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал өндөр байна. 2016 оны Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад гэмтэл, хордлого, гадны шалтгаант бусад шалтгаант өвчин эмгэг 10000 хүн амд 469.9 тохиолдол байгаа бөгөөд нас баралтын тохиолдол мөн 10000 хүн амд 7.89 тохиолдол байна. Иймд осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхэд үндэсний тэргүүлэх байгууллага болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтний үүрэг оролцоо чухал гэдгийг онцоллоо.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
