Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 11 байгууллагад 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах эдгээр эмнэлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд болсон юм.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил болон 0-5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэг үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Түүнчлэн гадаад орчны агаараас илүү дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул ХЕПА шүүлтүүр бүхий уг агаар цэвэршүүлэгч нь ихээхэн үр дүнтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан энэ үеэр онцолсон юм.
Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах энэхүү төхөөрөмж нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай ажээ. Агаарын бохирдол ихтэй, мөн удирлын чанартай Томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байгаа энэ үед агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болсноор эдгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт 50 мянган хүүхдийн эрүүлжих нөхцлийг бүрдүүлэх юм байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тус үйл ажиллагааны үеэр “Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед эцэг, эхчүүд маань өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь зайшлгүй шаардлагатай. Ялангуяа гадаад орчны бохирдлоос илүүтэй дотоод орчны агаарын чанарыг сайжруулах асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар судалгаа хийсэн. Үүний үр дүнд дөрвөн зөвлөмж гаргасан байна.
Нэгдүгээрт нь, насанд хүрэгчид болон хүүхэд багачууд өдрийн цагийн 10 орчим хувийг ажил, сургууль, цэцэрлэгтээ ирж очих замд буюу гадаа өнгөрүүлдэг. Энэ хугацаандаа агаарын бохирдол болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зориулалтын амны хаалтыг тогтмол хэрэглэх хэвших. Эцэг эхчүүд болон эмч, багш нарын хувьд хүүхэд багачуудад амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвшүүлэх тал дээр сайтар анхаарах хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд өөрсдийгөө болон үр хүүхдээ хамгаалж, амьсгалын замын элдэв өвчлөлд өртөх эрсдэл буурна.
Хоёрдугаарт нь, хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад зайлшгүй анхаарах ёстой. Тэр тусмаа ХЕПА шүүлтүүр бүхий уг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажиллаж, сурч байгаа орчин төдийгүй гэр, орон сууцандаа хэрэглэхийг зөвлөж байна.
Гуравдугаарт нь, манай орны нөхцөлд хүйтний улиралд агаарын бохирдол буюу утаа, амьсгалын замын халдвар, Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэх хандлагатай байдаг. Ханиад томууны хувьд, утаанаас шалтгаалж нэмэгдэж байгаа хэрэг биш юм. Энэ бол вирүсийн гаралтай өвчин. Өвчлөгсдийн 80 орчим хувийг хүүхэд эзэлдэг, хүйтний улиралд хүндрэх эрсдэлтэй учраас бид Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж хүүхдийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дотоод агаарын чанарыг үе шаттайгаар сайжруулах ажлын хүрээнд агаар цэвэршүүлэгч 200 төхөөрөмжийг тодорхой тасгуудад хуваарилж өглөө.
Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг дүүргийн эмнэлгүүдийн хувьд энэ нь маш чухал ач холбогдолтой юм. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, хүүхдийн эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх боломж бүрдэж байна. Цаашид энэхүү ажлыг шат дараатай хэрэгжүүлж, эмнэлгийн бусад өрөө тасалгааны дотоод орчны агаарыг сайжруулах тал дээр арга хэмжээ авна. Мөн цаашид агаар цэвэршүүлэгч суурин төхөөрөмжийг хүртэл эмнэлгүүд дээр байрлуулахаар төлөвлөж байгаа” хэмээн ярилаа.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
