Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийн нээлт хэд хоногийн өмнө сүртэйеэ болсон. Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх Ю.Цэдэнбалын талбайд босгосон хөшөөг үзэх гэж жуулчид олон олноороо зорин ирнэ гээд л байсныг бодож тийш очив.
Дэлхийн хотууд өөрсдийн брэнд логог бий болгож сурталчилгаандаа ашиглан тухайн хотыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлдэг юм гэсэн. Нидерландын нийслэлд байдаг ийм хөшөөг жилд 18 сая хүн ирж үздэг юм гэсэн. БНСУ-ын Сөүл хотын Хан мөрний эрэг дээрх хөшөө бас л олныг даллан дуудаг бололтой. Манай хөшөөг С.Батболд дарга болон нийслэлийн удирдагчид их л бэлэг дэмбэрэлтэй, ер бусын уран бичлэгтэй гээд л үгээ олж ядан магтаж байсан. Час улаан өнгө нь хүний анхаарлыг татаж дулаан таатай сэтгэгдэл төрүүлж,харсан үзсэн хүн бүхэнд баяр баясгалан авчрах нигууртай гэсэн. Улаан хөшөөг үзэх гэж жуулчид Монгол руу цувах болтугай.
Гэвч хөшөөг харахад 29 сая төгрөгөөр босгосон 11 үсэгнээс бүтсэн нь арай л их үнэтэй юм гэж хамгийн түрүүнд бодогдсон.
Хөшөөг сонирхож яваа хүмүүсийн ярих нь 1 мм-ийн нимгэн лист төмрөөр гагнаж хийжээ. Үсэгний өндөр 1,2-1,5 метр юм байна Суурийг нь мөн л 2 мм-ийн лист төмрөөр хийжээ Нэг лист хавтггайгаараа 35-65 мянган төгрөг байдаг гээд тооцохоор уг хөшөөнд 30 лист орсон болов уу гэж хүмүүс ярилцана. Суурь хэсэгт 54 ширхэг лед гэрэл суулгажээ. Нэг бүрийн үнэ нь 100 айлын барилгын зах дээр 8-10 мянган төгрөгийн үнэтэй аж. Тэдгээр үсгийг хийхэд CNC плазм зүсэгчээр ганц өдрийн дотор зүснэ. Зүссэнээ тусгай гагнуураар 2-3 өдөр гагнана гэж мэргэжлийн бололтой хүн хэлэв. Цахилгаан монтажны ажил сүртэй юм биш өдрийн хугаст хийчихдэг гэнэ. Хөшөө 29 сая төгрөгийн үнэтэй гэдэг арай л дэнджээ. Ханатал их мөнгө зарлаа гэхэд ажлын хөлстөйгөө 6,7 саяас хэтрэхгүй гэж тооцвол хотын дарга ба түүний нөхөд үлдсэн 22 саяыг хуваагаад цохьчихжээ, янз нь. Төрийнхний бизнес үнэхээр ашигтай байдгийг хөшөө үзэж яваа хүмүүс дуу алдан ярьцгааж байна лээ,эрхэм дээдсүүд минь.
Н.Дөл



Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
