Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох “Ногоон танхим” (Green hall)-ыг иж бүрэн тохижуулж, өгчигдөр нээлт хийлээ. Уг жишиг танхим нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн бөгөөд 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй юм.
“Green hall” танхим нь шүүх хуралдааны танхим, хүлээлгийн хэсэг, зөвлөлдөх тасалгаа, сервер, ажиглагчийн өрөөтэй. Шүүх хуралдааны танхим нь шүүгчдийн индэр, хэргийн оролцогчид болон иргэдийн хэсгээс бүрдэнэ. Хүлээлгийн хэсэгт шүүх хуралдааны явцыг лед дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын ширээг чанга яригч, шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд хянах болон нотлох баримт шинжлэн судлахад зориулсан нотлох баримтын камераар тоногложээ.
21 аймаг дахь шүүхтэй цахимаар холбогдсон “Ногоон танхим” нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулснаараа ач холбогдолтой. Орчин үеийн төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосноос гадна хэргийн оролцогчид болон ажиглагчид шүүх хуралдаанд тав тухтай оролцох, тохилог орчинг бүрдүүлж, эерэг сэтгэгдэл төрүүлэх үүднээс танхимын хана, багана, тавилгыг ногоон өнгөөр засчээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж “Green hall” танхимыг нээж хэлсэн үгэндээ “2017 онд шүүхийг үйлчилгээний байгууллага гэдгийг бататгах зорилгыг Шүүхийн ерөнхий зөвлөл тавьж ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд шүүхээс үйлчилгээ авдаг олон нийтээс булааж авсан орон зайгаа буцааж олгох ажил хийсэн. Монгол Улсын бүх шүүх ийм зохион байгуулалт хийсэн. Шүүх үйлчилгээний байгууллага гэдгийг нотолж, шүүх хуралдааны энэ танхимын ихэнх орон зайг олон нийтэд зориулсан байгаа. Хүлээлгийн танхимын том орон зайг ч иргэддээ зориулсан. Шүүхийн орон зайг иргэддээ зориулахаас гадна үйлчилгээний чанарын олон асуудал бий.
“Green hall” танхим нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тохижуулсан олон улсын жишигт нийцсэн хоёр дахь танхим. Монгол Улсын шүүгчид энэ хоёр танхимаас доогуур тохижуулсан танхимд шүүх хуралдаан явуулахгүй байгаасай гэдэг үүднээс “Жишиг танхим” гэж тодотгож байгаа юм. Нөгөө талаар шүүгчдийн оюун санааны том хэрэгцээг бий болгож, шүүхийн захиргааны байгууллагаас шүүх хуралдаан явуулах боломжийг хангасан танхим шаардах боломжийг олгохыг зорьсон.
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл дөрөв дэхь жилдээ хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийн төсөвгүй байгаа ч хэмнэлтийн зарчмаар ажиллаж хоёр жишиг танхим байгууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийг 2013 онд байгуулахад Монголын шүүгчид шүүх хуралдаанаа өрөөндөө хийж байсан. Тэр цаг үе ард үлдэж, шүүгчид дэлхийн жишигт нийцсэн танхимд шүүх хуралдаанаа хийж байгаа нь Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэлийн үр дүн.
Шүүх хуралдааны танхим шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын маш чухал хэрэглэгдэхүүн. Ийм танхимд орсон шүүгч, хэргийн оролцогчид оюун санааны түвшинд сэргэлт авах ач холбогдолтой. Энэ танхимд хууль ёс ялж байхын ерөөл дэвшүүье” гэсэн юм.
Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан танхим тохижуулж, ажиллах нөхцлөөр хангасанд шүүгч, хуульчдыг төлөөлж талархал илэрхийлж байгаагаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар нээлтийн үеэр хэлсэн юм. Мөн уг танхим нотлох баримт судлах, онлайнаар хуралд оролцох зэрэг мэтгэлцэх боломжийг бүрдүүлсэн талаар “Монгол өмгөөлөгч” хууль зүйн товчооны өмгөөлөгч З.Сүхбаатар онцоллоо. Иргэдэд зориулсан орон зайг хангалттай бүрдүүлснийг шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон иргэн Д.Ганчимэг олзуурхаж байгаагаа илэрхийлсэн.
Жишиг танхимыг “Green hall” гэж нэрлэсний учрыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга “Польшид томилолтоор ажиллаж байхад Дээд шүүхийнх нь хуралдааны танхим ийм ногоон өнгөтэй байсан. Шүүхийн танхим ийм ногоон өнгөтэй байж болохыг хараад Монгол Улсын шүүхийн түүхэнд ногоон танхим тохижуулж “Green hall” гэж нэрлэсэн юм” хэмээн тайлбарлалаа.
Шүүх хуралдааны жишиг танхимын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, анхан болон давж заалдах шатны шүүгчдийн төлөөлөл, Тамгын газрын дарга нар болон Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Г.Сувдаа, Улсын Ерөнхий прокурорын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа, судлаачид хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
