Тодруулбал, энэхүү сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран есдүгээр сарын 18-аас 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн нийт 38 албан хаагч хамрагдсан юм.
Тэгвэл өнөөдөр дээрх албан хаагчдад улсын байцаагчийн үнэмлэх, тамга тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хурлын танхимд боллоо.
Энэхүү ёслолын үйл ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцов.
Уг үйл ажиллагааг нээж, ХНХ-ын сайд С.Чинзориг “Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулахад улсын байцаагчид чухал үүрэгтэй. Та бүхэнд хуулийн салбарт 30 гаруй жил ажилласан Г.Сүхбаатар прокуророос мэргэжил, аргазүйн зөвлөгөө авах бүрэн боломжтой. Тиймээс төрийн албан хаагчийн ёсзүйг баримталж, хүүхдийн эрхийг хамгаалахад бүхий боломжоо дайчлан ажиллахыг хүсч байна” гэв.
Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийг шалгаж, зөрчил гаргасан этгээдэд торгууль ногдуулахаас гадна хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавих юм.
Зөрчлийн тухай хуулийн дагуу улсын байцаагч нар хүүхдийн эрхийн эсрэг 16 төрлийн зөрчилд хяналт тавих, таслан зогсоох, хариуцлага тооцох эрхтэй юм. Тухайлбал, хүүхдийг хувцас, хоол, орон байраар зориуд гачигдуулсан, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хүнсний зүйл хэрэглүүлсэн, сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол иргэнийг тавин нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах тоглоом, наадамд оролцуулсан бол хувь хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Түүнчлэн сургууль, дотуур байранд сурагчийг дарамталсан, ялгаварлан гадуурхсан, бие махбодод халдсан, хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Цаашид улсын байцаагчдын тоог нэмэгдүүлэх, сургах чиглэлд анхаарч ажиллана.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
