Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Архидалт-Гэмт явдалтай тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4012 буюу 12.4 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 86497 хүн саатуулагдсан бөгөөд 6.3 хувь нь эмэгтэй, 0.31 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан мэдээллээр мөн онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсан ба өмнөх онтой харьцуулахад 15.5 хувиар өсчээ. Цагдаагийн байгууллагаас аймгуудын Эрүүл мэндийн газар, бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулан 431 иргэнийг албадан эмчилгээнд хамруулсан байна. Тиймээс архидалтаас болж гарч буй гэмт хэргийн гаралтыг бууруулахад уг хэлэлцүүлэг чиглэж байв.
Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Бүрэнбаатар, “Гэмт хэрэг үйлдэгдэж буй гол шалтгаан нь архидан согтуурах явдал юм. Нөгөөтэйгүүр архинаас үүдэлтэй гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Иймээс архины зохистой хэрэглээн дээр анхаарч ажиллах шаардлагатай” хэмээн онцлолоо. Ингээд согтууруулах ундаа худалдан борлуулдаг ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг шалгах, гэмт хэрэг удаа дараа үйлдэгдсэн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоох, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтэд нөлөөлөх ажлыг өрнүүлэх зэрэг шат дараалсан ажлыг төрийн болон ТББ-уудтай хамтран хийхээр тогтов.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
