Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулжээ. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаанаар Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй хэмээн үнэлсэн байна. Тиймээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 32 төлөөлөгчийн олонхийн санал буюу нийт 20 төлөөлөгчийн саналаар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг үүрэгт ажлаас нь өнөөдөр огцруулжээ.
2016 оны сонгуулиас хойш иргэд олны дунд маш ихээр нэр хүндээ алдаж түүгээр зогсохгүй МАН-ын “60 тэрбумын бэтэг” хэмээгдэх болсон албан тушаалын бялуу амтлагчдыг эхнээсээ ийнхүү цэвэрлэгдэж эхэлжээ. Төрийн эрх барьсан намын нэрээр хариуцлагатай алба хашиж байгаа атлаа хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлдэг, үүрэгт ажилдаа хайнга ханддаг, хамаатан садангаа ажилд олноор нь авч, өмнө нь ажиллаж байсан жирийн иргэдийг намын харьяаллаар нь гадуурхаж ажлаас нь халдаг гэх мэт олон шалтгаанаар нутгийнхаа иргэдэд нэр хүндээ алдаж, нам дотроо үүссэн асуудлын нэг болоод удсан Засаг даргаа Сүхбаатарын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд ийнхүү огцруулсан байна.
Ингэснээр Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нутагтаа хоёр жилийн турш үүрлэсэн зудыг арилгаж, хариуцлагагүй Засаг даргаа үүрэгт ажлаас нь огцруулж, төрийн ажилд хариуцлагатай, ёс зүйтэй хүн ажиллах ёстой гэдгийг сануулж, сонголтоо хийлээ. Сүхбаатарчуудын сонголтыг хариуцлагагүй алба хаагчдад хариуцлага тооцохыг шаардаж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт нутгийн иргэд төдийгүй, монголын ард түмэн итгэж байгаа. МАН-д үүрлэсэн хариуцлагагүй Засаг дарга нарт хариуцлага тооцох ажил ийнхүү Сүхбаатар аймгаас эхэлсэн нь энэ хаврын хамгийн том шуугиан болох нь тодорхой боллоо.
Сэтгүүлч С.Баяр

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
