Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд энэ сарын 13-нд “Эрүүл залуус” аяны нээлт амжилттай зохион байгуулагдлаа. Сүрьеэ болон бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой энэхүү аяны нээлтэнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн сургалтын менежер Г.Баярхүү болон багш, эмч, мэргэжилтэн, оюутан залуус оролцлоо.
Нийслэл, дүүргийн Засагдаргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх үзлэг шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамруулах “Эрүүл залуус” аянд Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн хамт олон ийнхүү нэгдлээ.

Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн 1147 багш, оюутныг энэ сарын 12-наас 23-ны өдрүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамруулах юм.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвөөс өнгөрсөн онд энэхүү аяныг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, нийт 20 ЕБС-ийн 2382 хүүхдийг хамруулснаар амьсгалын замын өвчлөл 28%, шүд цоорол 20.9%, чих, хамар, хоолой, дайвар хөндийн эмгэг 8.58%, үтрээний үрэвсэл 3,9%, бөөрний үрэвсэл 1,2%, хоол боловсруулах замын эрхтэний эмгэг 1,5%, тэмбүү өвчний 3 тохиолдол, халдваргүй хэлбэрийн сүрьеэгийн 1 тохиолдол, сүрьеэгийн сэжигтэй 6 тохиолдол илрүүлж, онош тодруулах шинжилгээнд хамруулан хяналтанд авч, эмчлэн эрүүлжүүлсэн байна.

2018 онд тус аяны хамрах хүрээг өргөжүүлж, их дээд сургуулийн оюутнуудыг хамруулж байгаагаараа онцлогтой юм. Монгол Улсын хүн амын 35 хувийг 15-34 насныхан эзэлдэг. Тэгвэл бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчилсөн нийт тохиолдлын 42 хувийг 15-24 насныхан эзэлж байгаагаас 14хувь нь оюутан залуус, ДОХ-ын халдвар авсан иргэдийн 5,7 хувь нь 15-19 насны залуучууд, байна. Үүнээс гадна, Монгол Улсын хувьд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээж болзошгүй гэх судалгаа байдаг ажээ. Тиймээс нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулийн дийлэнх нь харъяалагддаг Сүхбаатар дүүргийн хувьд, энэ нь зайлшгүй анхаарах асуудлын нэг юм.


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
