Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлжээ. Учир нь эрхэм гишүүн телевизийн нэвтрүүлгээр шүүгчдийг гүжирдэж гүтгэсэн мэдээлэл тараасан гэж үзэж байгаа аж. Уг шаардлагад
“Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлдэг” хэмээн онцлоод
“УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Та 2018 оны 3 дугаар сарын 12-нд “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөхдөө зарим шүүгчийн хууль бус хөрөнгөжсөн, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэж байгаа, мөн үйлдлийг нотлох баримт байгаа гэж ойлгогдохоор мэдээллийг олон нийтэд түгээжээ.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Танд дараах шаардлагыг хүргүүлж байна” гэжээ.
1. Та өөрийн ярилцлагад дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх шүүгчийн нэр, хууль зөрчсөн бурууг нотлох баримт, мэдээллийн эх сурвалжаа олон нийтэд ил болгож, хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага, прокурорт уг баримтаа өгч шалгуулах.
2. Хэрэв Та дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын нэр хүнд, шүүгчийн нэр төрд халдсан үйлдэлдээ уг мэдээллийг түгээсэн арга, хэлбэрээр уучлалт гуйх.
Жич: Шүүх нээлттэй байх, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд нийтлэв” гэж мэдэгдсэн байна. Төрд алба хашиж байгаа хэн ч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой. Тэр мэдээлэл ил тод байх учиртай. Харин шүүгчдийнх учир дутагдалтай байдаг ч байж болох. Хэрэв тийм биш бол УИХ-ын гишүүн хүн шүүгчдийн хэдэн тэрбумын хадгаламж,байр машины тухай ярих байсан гэж үү. Өнөөдөр Монгол Улсад хувьдаа 4-6 жип машинтай, 4-6 орон сууцтай айл өрх хэр олон бол. Төрийн өмнөөс ажилладаг,Монгол Улсын нэрийн өмнөөс буруутныг ялладаг шүүгч нар олноос онцгойрон хөрөнгөжиж байгааг яагаад шударгаар хэлж болохгүй гэж. Шударга шүүмжлэлд эрх мэдэлтнүүд яснаасаа дургүй. Үнэндээ бол урагш хөгжих гээд байгаа юм бол тийм шүүмжлэл ус,агаар мэт хэрэгтэй. Өнөөгийн Монголын нийгэмд авлига, хээл хахууль авдаггүй шударга шүүгч, шударга төрийн ажилтан “говийн мазаалай” шиг ховордож байгааг даяараа ярьдаг атлаа яг хэлэх хүн бас л ховор. Ажлаа бүтээхийн тулд,өрсөлдөгчөө ялахын тулд гээд маш олон зорилготойгоор эрх мэдэлтэй нөхдөд хэдэн саяар бүр байр машины хахууль өгсөн тухай ярьж л байдаг. Монголын шүүгчид 1990-ээд оноос хойш огцом баяжиж, цулайтал хөрөнгөжиж байгааг зүгээр л ярьдаг. Тэднийг авлигад битгий өртөөрэй гээд төрөөс хамгийн их цалинг харамгүй өгдөг. Гэвч тэд цаддаггүй. Үүнийг бид зүгээр л сонсдог, бас сонин болгож нэгэндээ хэлдэг.Тэгээд л гүйцээ. Улсын дээд шүүхийн үе үеийн шүүгчдийн хөрөнгөжин баяжсаныг хээл хахууль авдагтай холбоотой гэдэг нь мэр сэр нотлогдсоныг судлаачид ярих нь бий. Аймаг, дүүргийн шүүхүүдэд ч авлига,хээл хахууль огтоосоо байхгүй гэвэл хэний ч хөх инээд хүрнэ. Ер нь шүүхийн системд авлигын сүлжээ үүрэлсэн, шудрага шүүгчдээ хавчиж боодог, муу хэлдэг, албан тушаал ахиулдаггүй бусармаг байдал газар авсан нь үнэн гэх яриа сүүлийн үед хүчтэй яригдах шинжтэй. Угаасаа энэ тухай яриад л байдаг,зүгээр л ярьдаг. Хэн ч авлига өгснөө хэлдэггүй,хэн ч авснаа тас нуудаг. Ийм зарчим хууль мэт үйлчилсээр он жилүүд алсарсаар. Монгол Улсын тас хар хувцастай бүх шүүгч Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй үнэмлэхтэй,бүгдээрээ Ерөнхийлөгчийн зарлигаар томилогддог тэгээд ч өдөр болгон алх тасхийлгэн шийдвэр гаргадаг болохоор гэмтэй,гэмгүй бүгд босч хүндэтгэдэг. Харин тэдний үнэн зөв шүүж байгааг маш сайн шалгах тогтолцоог хэрэгжүүл гэж учир мэдэх хүмүүс ярьж буй. Цалингаараа амьдардаг, орон сууц, машины зээлд хамрагдсан шудрага шүүгч хэр олон байгааг судлахсан. Ер нь шүүгч насаараа төрийн өмнөөс ял асуугаад алх цохиж суугаад хэдийд нь хөрөнгөжиж бэлждэгийг яагаад хяналт тавьдаггүй юм бэ. Ипотекийн зээлээр байр авах гэж арайхийж 30 хувиа цуглуулаад очсон залууг наад мөнгөнийхөө эх сурвалжийг нотол гээд аль ч банк цаас нэхдэг биз дээ. Тэгвэл нүдэн дээр нь баяжаад байгаа шүүгч нарыг хөрөнгийнх нь эх сурвалж хаанаас гараад байгааг яагаад асууж болохгүй гэж. Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар л хэлсэн болохоос биш хөрөнгөндөө “даруулчих” гээд байгаа шүүгч нар хамгийн үнэтэй байранд,хамгийн цэвэр агаарт,тансаг амьдарч байгаа биз дээ.
Н.Дөл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
