Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2017 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, эрчим хүчний салбарын 2017 оны үйл ажиллагааны дүнг Эрчим хүчний яам болон тусгай эрчим хүчний зөвшөөрөл эзэмшигч 80 гаруй компанийн 180 төлөөлөлд танилцууллаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан тайлангийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 2017 онд Эрчим хүчний салбарын хувьд үр дүнтэй, бүтээлч ажил өрнөсөн жил байлаа. Эрчим хүчний салбарын хэмжээнд 2017 онд 6.08 тэрбум кВт.ц цахилгаан, 8.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 1.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 835.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, салбарын дүнгээр 2.3 тэрбум төгрөгийн балансын ашигтай ажиллалаа. Урьд онтой нь харьцуулахад борлуулалтын орлого 59.8 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Эрчим хүчний зохицуулах хорооноос дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалт хийж ажилласны үр дүнд дулааны цахилгаан станцууд төлөвлөснөөс илүү 100.4 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг 5.1 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэж, ОХУ-аас 26.5 тэрбум төгрөгөөр худалдаж авах байсан импортын цахилгааны төлбөрийг 80.8 хувиар буюу 21.4 тэрбум төгрөгөөр бууруулж, цахилгаан станцууд нийт 2.7 тэрбум төгрөгийн ахиу орлого олсон байна. Мөн эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг баримталж, Төвийн бүсийн Нэгдсэн сүлжээний дүнгээр 2017 онд дулааны цахилгаан станцууд дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хувь хэмжээг өмнөх оны гүйцэтгэлээс 0.3 нэгжээр бууруулж 16.2 сая кВт.ц цахилгаан эрчим хэмнэжээ. Үүнийг хэрэглэгчдэд худалдах үнээр тооцвол 1.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм. Цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал 2017 онд 14.7 хувь болжээ. Үүнийг 2002 онтой харьцуулахад 8.17 нэгжээр буурсан байна.” хэмээн онцлон тэмдэглэж байсан юм.

Өнгөрсөн 2017 онд эрчим хүчний компаниуд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, шимтгэлийн дүн 230.3 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг 2016 онтой харьцуулахад татвар шимтгэлийн дүн 28 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс эдийн засгийн хүндрэлтэй үед хэрэглэгчээ дэмжих, үнэ тарифыг тогтвортой байлгах, хөнгөлөлт үзүүлэх бодлого баримталж, 2017 онд ахуйн хэрэглэгчдэд 2 төрлийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Үүнд:
1. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааны нэгжийн өртөг 145.84 төг/кВт.ц байгаа бөгөөд энгийн тоолууртай ахуйн хэрэглэгчдийн сарын хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 110.28 төгрөгөөр, 151 кВт.ц болон түүнээс дээших хэрэглээг 130.08 төгрөгөөр, тарифт тоолууртай хэрэглэгчдийн өдрийн хэрэглээг 116.18 төгрөгөөр, орой, шөнийн хэрэглээг 88.98 төгрөгөөр тус тус тооцож, 12.1-63.9 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулсан. Ингэснээр эрчим хүчний салбарын хэмжээнд 604763 айл өрхөд 53.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.
2. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор халаалтын улиралд 21 аймгийн төв болон 10000-аас дээш хүн амтай хот, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн хэрэглэсэн цахилгааны шөнийн төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлтөд 2017 онд 128 000 гаруй хэрэглэгч хамрагдаж, 6.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна.
Энэхүү тайлангийн хурлын үеэр эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, санхүү эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа ч эрчим хүчний хэрэглээ жил дараалан өсч байгааг хуралд оролцогчид онцолж байлаа. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн онд 2016 онтой харьцуулахад 6.6 хувиар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 0.9 хувиар тус тус өссөн ба өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг хуралд оролцогчид онцолж байсан юм. Эрчим хүчний сайдын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 11 тоот тушаалаар 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт-Үр ашгийн жил” болгон зарласан. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч байгууллагууд болон хэрэглэгчид шат шатандаа эрчим хүчний хэмнэлт гаргаж ажиллахаар тогтлоо.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
