Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа Биеийн Тамирын Арга Зүйчийг онцлон, түүнтэй ярилцаж зөвлөгөөг уншигчиддаа хүргэхээр болсон юм.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе! Юуны түрүүнд өөрийгөө болон чийрэгжүүлэлтийн кабинетаа танилцуулаач?
Намайг Б.Сансартуяа гэдэг. БТА зүйчээр улсад 14 жил ажиллаж, 2014 оноос хойш Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд БТА зүйчээр ажиллаж байна. Манай чийрэгжүүлэлтийн кабинетийн хувьд дүүргийнхээ хүн амд Биеийн тамир чийрэгжүүлэлтийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Кабинет маань дасгал хөдөлгөөн хийх тоног төхөөрөмж, мэргэжлийн арга зүйчдээр бүрэн хангагдсан гэдгээрээ онцлогтой.
-Танаас Баянзүрх дүүргийн иргэд, ажилчин, албан хаагчид ихэвчилэн ямар төрлийн зөвлөгөөг авдаг вэ? Түгээмэл тохиолдоод байгаа асуудлыг дурьдахгүй юу?
Техник технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед суугаа ажилтай хүмүүсийн тоо эрс өссөн. Тэр ч утгаараа ажлын байран дээрээ хэрхэн зөв дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх талаар маш их асуудаг. Үүний зэрэгцээ ХБӨ болох чихрийн шижин, даралт ихсэх, зүрх судасны өвчин, таргалалт, тулгуур эрхтэний өөрчлөлт гэх мэт өвчлөл ихэссэн. Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүр идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэх нь чухал байгаа юм. Өдөрт доод тал нь 30 минут дасгал хөдөлгөөн хийж хэвшвэл дээр дурьдсан өвчлөлүүдээс сэргийлэх бүрэн боломжтой. Иймд хүн бүр өөрийн нас биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнөөр насан туршдаа хичээллэвэл эрүүл чийрэг бие, бялдартай болохоос гадна урт наслах үндэс суурь болж өгнө .
-Нас биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн гэснээс та өнөөдөр ямар сургалт хийж байгаа юм бэ? Дандаа ахмадуудад зориулсан дасгал зааж байгаа гэсэн үг үү?
Тиймээ, Дүүргийнхээ ӨЭМТ-үүдийн Иргэний танхимд өдөр бүр хийн дасгал, аеробек, эмчилгээний биеийн тамирын дасгалуудыг хийж хэвшүүлж байна. Эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан сургагч багш нарыг бэлтгэсэн. Лхагва гараг бүрийн 15 цагаас ахмадуудад зориулан үе мөчний дасгал, хөдөлгөөнийг тогтмол зааж байгаа. Дашрамд хэлэхэд Баянзүрх дүүргийн иргэд хамрагдах боломжтойг хэлмээр байна.
-Дасгал хийхэд төрөл бүрийн асуудлууд тулгардаг шүү дээ? Зарим хүмүүс тогтмол дасгал хөдөлгөөн хийж заншсан ч байдаг.
Идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэх нь зарим хүмүүст тааламжтай байдаг бол заримд нь хэцүү байдаг. Ихэнх хүмүүс дасгал хийх хэрэгтэй гэдгийг мэддэг боловч дасгал хийж эхлэхдээ хойрго хандан, хойш нь тавьсаар цагийг бардаг.
-Дасгал, хөдөлгөөнийг хэдий хэр хугацаанд хийж байж үр дүнг мэдрэх вэ? Хүмүүс ямар шалтгаанаас болж дасгал хөдөлгөөн тогтмол хийхээ больдог юм бол оо? Эдгээр хүмүүст юу гэж зөвлөх вэ?
Дасгалыг долоо хоногт өдөрт дор хаяж 20-30 минутын хугацаатайгаар тогтмол тодорхой хугацаанд хийсний дараа л мэдрэх болно гэж хэлмээр байна. Гэтэл зарим хүмүүс дасгал хийж эхлэнгүүтээ үр шимийг нь хүртэх гэж хэт хүлээх, мөн дасгал хийхдээ хөгжилтэй хийхгүй байх, гэнэт огцом хичээллэх, ачааллаа биеийн байдалдаа тохируулахгүй, дасгал хийснээс бэртэл авах, эсвэл биеийн булчин хөдөлгөөнд орсноос түр зуур хөндүүрлэх зэрэг шалтгаануудаас болж амархан няцаж орхидог. Тиймээс аль болохоор дасгал эхлэхдээ өөрийн биеийн байдлаа зөв үнэлж эхлэх нь чухал юм шүү.
-Уншигчдад урам зориг өгөхөөр уриалга хэлээч?
ЖАРГАЛЫГ ХҮСВЭЛ ЭРҮҮЛИЙГ ХҮС
ЭРҮҮЛИЙГ ХҮСВЭЛ ДАСГАЛЫГ ХҮС!!! Та бүхнийг идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байна.


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
