Хувийн хэвшлийнхний санал санаачилгыг төрийн бодлого боловсруулагчдад хүргэх, оролцоог хангах зорилгоор Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас зохион байгуулдаг “Business breakfast” өглөөний уулзалтын энэ удаагийн зочноор Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Б.Батзориг оролцлоо.
Уулзалтад ХХААХҮЯ-ны холбогдох албадын дарга, мэргэжилтнүүд болон 80 гаруй бизнес эрхлэгчид оролцон, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо хуваалцлаа.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Манай салбарт хувьсгал хэрэгтэй, энэ хувьсгал бол хөгжлийн хувьсгал гээд, салбартаа шинээр батлуулан хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ танилцууллаа. Мөн шинээр батлагдсан ирэх 6-р сарын нэгнээс хэрэгжиж эхлэх “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” болон “Малын генетик нөөцийн тухай” хуулиудын талаар танилцуулж, Монгол Улс малын ерөнхий эмчтэй болно. Мал эмнэлгийн ерөнхий газартай болсноор экспортоор гаргаж байгаа бүх бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн ерөнхий газар хянах юм. Ингэснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, хяналт нэмэгдэнэ. Эрүүл аюулгүй хүнсээр ард иргэдээ хангаж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад бодлого гарган ажиллаж байна. Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж вакцинаа монголд үйлдвэрлэх зорилт тавиад байгаа. Бүр үйлдвэрлэж чадахгүй байгаагаа нэг л улсаас авна” гэв.

Манай улсын малын тоо 66, 2 саяд толгойд хүрсэн бөгөөд энэ жил 22 сая толгой төл хүлээж авна. Үүнээс гарах түүхий эд, бүтээгдэхүүнээ чанаржуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргахаар төлөвлөөд байна.
Бизнес эрхлэгчид хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, хэрэгжүүлэхээр зорьж байгаа төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлж, экспортын чиг баримжаатай хөгжилд бизнесээ бэлтгэх, өрсөлдөх чадвараа сайжруулах, инновацид түшиглэн бизнесээ өргөн хүрээнд харах шаардлага өөрсдөд нь тулгарч байгаа талаар ярьж байлаа. Мөн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд банкны хүүгийн дарамт их байгаад төрийн зохицуулалт хэрэгтэй байгааг уламжиллаа.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, “Хүнс хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсад хамгийн их ажлын байр, иргэдийг орлоготой болгодог салбар. Энэ уулзалтаар хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнээ хэрхэн экспортлох, ямар шийдвэр бодлого хэрэгтэй байгаа, алдаа оноогоо дүгнэн ярилцлаа. Энэ салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг бизнесийнхэн хэлж байна. Тухайлбал, хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах, жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгож байгаа зээлийн хэмжээг нэмэх шаардлагатай байгаа талаар нэлээд саналууд ирсэн Засгийн газрын гишүүн, хөнгөн үйлдвэрлэл хариуцсан салбарын сайдын хувьд би бүх боломжийг хайж ажиллана, та бүхэн бас хамтарч асуудлаа шийдэхэд идэвхтэй оролцоорой” гэлээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
