Нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэгт 14, 21 аймгийн 50 суманд гал түймэр унтраах, аврах анги үйл ажиллагаа явуулж байна. Бусад 280 суманд гарсан гал түймэр, гамшиг осол дээр Онцгой байдлын байгууллага шуурхай хүрч ажиллаж чадахгүй байгаагаас хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө, хүрээлэн буй байгал орчинд их хэмжээний хохирол учрах тохиолдол гардаг.
Иймд аймаг, орон нутгаас ирүүлсэн саналын дагуу хүн ам, аж ахуйн нэгж байгууллагын тоо, нягтрал өндөртэй, гал түймэр, гамшиг ослын дуудлага ихтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо (136,6 мянган хүн амтай, хил залгаа 1 дүүрэг, 1 суманд үйлчлэх), Баян-Өлгий аймгийн Цэнгэл (аймгийн төвөөс 78 км алслагдсан, 9329 хүн амтай, хил залгаа 7 суманд хүрч үйлчлэх), Баянхонгор аймгийн Бууцагаан (аймгийн төвөөс 180 км алслагдсан, 3765 хүн амтай, хил залгаа 2 аймгийн 8 суманд хүрч үйлчлэх), Төв аймгийн Мөнгөнморьт сум ( аймгийн төвөөс 188 км алслагдсан, 2005 хүн амтай, хил залгаа 5 суманд хүрч үйлчлэх), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул (аймгийн төвөөс 138 км алслагдсан, 5641 хүн амтай, хил залгаа 6 суманд хүрч үйлчлэх) сумдад гал унтраах, аврах ангийг тус тус байгуулж, 2019 оноос үйл ажиллагааг нь эхлүүлэх тогтоолын төсөл 05 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжигдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
