Хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтын дарааллын дагуу “Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийг батлах асуудлыг Нийслэлийн Ерөнхий менежер Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөр танилцууллаа. “Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийн тухайд өмнө нь тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдэж, хурлын тэргүүлэгчдийн саналыг тусгаж, дэд хөтөлбөрийг улам сайжруулж оруулж ирэх үүрэг авсан. Мөн өмнөх хуралдаанд 6 тэргүүлэгч саналаа хэлж, тусгах чиглэл өгсөн. Энэ дагуу бид дэд хөтөлбөрөө сайжруулж, тэргүүлэгчдийн саналыг тусгаад батлуулахаар оруулж ирсэнийг уламжлав. Дэд хөтөлбөрийн хувьд хийх ажлын бодлого явж байгаа бол хэрэгжилтийн асуудлыг хариуцсан газрууд нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад ажиллана гэдгийг “Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэд илэрхийллээ.
Тэргүүлэгч Д.Мөнхжаргал “Миний хувьд өмнөх хурал дээр иргэдийн хувьд хамгийн их хүсэн хүлээдэг, эрэлттэй байдаг ахуйн үйлчилгээний чиглэлийг тусгаад оруулж ирээрэй гэсэн боловч харамсалтай нь энэ төрлийн үйлчилгээг тусгаж оруулж ирсэнгүй. Одоо гутлаа засварт өгдөг хэдэн хүн байдаг юм. Ийм үйлчилгээний оронд хүүхэд асрах, компьютер засах форматлах, сантехникийн ажил, гэрээр эмчилгээ, эм тариа хийх сувилагчийн үйлчилгээ, цахилгаан бараа засах, ахмадыг асрах, зүлэг ногоо тарих үйлчилгээний төрөлд анхааран ажиллах ёстой” гэв.
Дэд хөтөлбөрийн хэлэлцүүлгийн төгсгөлд тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Хүн амын ахуй үйлчилгээ-2020 дэд хөтөлбөрийн асуудлыг буцаах саналтай байна. Учир нь энэ асуудалтай холбогдуулан тэргүүлэгчдийн асуусан асуултанд ядаж Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан өөрсдөө хариулдаг болчих хэрэгтэй. Ингэж төрийн байгууллагын ажлын зарчимаар явах нь зөв” гэдгийг хэллээ.
“Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг НИТХ-ын хороодоор хэлэлцэн, НИТХ-ын 5 сарын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжиж тогтоол гаргалаа.
Хэлэлцэх асуудлын дараалалд орсон Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах асуудлын Нийслэлийн цэргийн штабын дарга Хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа. Монгол улсын Засгийн газраас Цэргийн дүйцүүлэх албан хаагчийн тооны дээд хязгаарыг тогтоодог. Улаанбаатар хотод 2018 онд Цэргийн дүйцүүлэх албанд авах иргэдийн дээд хязгаарыг баталж өгсөн. Нийслэл хотын хэмжээнд 56 дүйцүүлэх албан хаагч байхыг Засгийн газраас баталсан. Цэргийн дүйцүүлэх албаны хууль, журмын дагуу НИТХ-ын тэргүүлэгчдээр тогтоол гаргахаар танилцуулга хүргүүлсэн. Ингэхдээ Баянзүрх дүүрэгт 5, Баянгол дүүрэгт 8, Сүхбаатар дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 8, Чингэлтэй дүүрэгт 8, Хан-Уул дүүрэгт 8, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт дүйцүүлэх албанд хамрагдах иргэдийн тоо тус тус 5 байх саналыг оруулж байна. Эдгээр саналыг дүүргүүдээс нь авсан гэв. Дүйцүүлэх албанд орохын тулд 7 шалгуур үзүүлэлт байдаг. Тус шалгуур үзүүлэлтийг хангасан хүний тоогоо дүүргүүд өөрсдөө гаргаж бидэнд хандаж гаргаж өгсөн гэдгийг Ж.Болдбаатар хурандаа онцоллоо.
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог 56 байхаар тогтоож, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах албан хаагчидтай холбоотой иргэдийн сургалтын хөтөлбөрийг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай хувцас эд материалын нөөцийг бүрдүүлэн ажиллахыг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод даалгах тогтоолыг тэргүүлэгчид баталлаа.
Хэлэлцэх асуудлын дараалалд орсон Олон нийтийн санаачлагыг дэмжих төслийг Ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа. 2010 онд үүсэн байгуулагдсан “Оюун ухааны академи” нь хүүхэд залуучуудыг хөгжүүлэх чиглэлд ажиллаж тодорхой амжилт гаргаж ирсэн. Цаашид бид энэ чиглэлийн үйл ажиллагааг өөрсдийн санхүүжилтээр явуулахад хүндрэлтэй байгаа тул Нийслэлээс дэмжиж өгөөч гэсэн албан бичгийг бидэнд ирүүлсэн гэдгийг уламжлав. Тэргүүлэгчдийн зүгээс “Оюун ухааны академи” нь Монгол улсын нүүр царайг олон улсын тавцанд өндөрт өргөж байгаа ТББ-уудын нэг, мөн хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэднийг оюуны спортоор хичээллүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодог учраас энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжиж явах зүйтэй гэснээр эл асуудал тэргүүлэгчдийн олонхиор дэмжигдэж Тогтоолын төсөл батлагдлаа.
Хэлэлцэх асуудлын бусад асуудал хэсэгт ОХУ-ын Хабаровск хотын 160 жилийн ой 5сарын сүүлээр болохтой холбогдуулан Нийслэлийн Улаанбаатар чуулгын 20 уран бүтээлчдийг тус хотын ойн соёлын арга хэмжээнд оролцуулахтай холбоотой шийдвэр гаргаж өгөхийг хүссэн албан бичгийг агуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулах байсан ч хурал давхацсан тул Ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа. Тэргүүлэгчид энэ асуудлыг дахин судлаж, албажуулж, Тэргүүлэгчдийн дараагийн хурлаар дахин танилцуулах үүрэг өгч хойшлууллаа.
НИТХ-ын ХМОНХТ

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
