Жил бүрийн тавдугаар сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ой, Иргэний агаарын тээвэрлэгчдийн баярын өмнөхөн “Агаарын тээвэрчдийн бахархал” хэмээх нэгэн сайхан дуу мэндэллээ.
Бойнг 727 онгоцны нисэх-инженер, удирдахуйн ухааны доктор Зодовын Мягмар салбарынхаа бүхий л ажил, мэргэжлийн хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг магтан дуулсан үгтэй шүлэг бичиж, МУБИС-ийн хөгжмийн багш, СТА Д.Батсүх аялгууг нь зохиосон энэхүү дууг ХЦДБЧ-ын дуучин, СТА, ахмад Б.Болдбаатар дуулсан байна.
“МИАТ” ТӨХК-д Ан-2 онгоцны техникч, шалгах инженер, нисэх-механик зэргээр 40 жилийн хөдөлмөр бүтээлээ салбартаа зориулсан З.Мягмар ойн баярын өмнө иргэний нисэхийн салбарынхандаа уран бүтээлээрээ бэлэг барьж энэхүү дуугаа бүтээсэн бөгөөд салбарынхаа бүхий л хүмүүсийн ажил үйлсийг хамруулахыг зорьсон байна. Тэрбээр “Ан-2 онгоцны нисэх бүрэлдэхүүний гарын авлага”, “Монголын нисэх хүчний үе үеийн мэргэжлийн боловсон хүчин”, “Нисэх багийн аюулгүй ажиллагааны менежмент” зэрэг ном болон “Мөнгөн хөлөгт улаач”/1995/, Мөнх тэнгэрийн аянчид”/2010/, “Монголын үндэсний агаарын тээвэрлэгч”/2015/ баримтат киног нөхдийн хамт бүтээжээ.
“АГААРЫН ТЭЭВЭРЧДИЙН БАХАРХАЛ”
Шүлгийг. Зодовын Мягмар Хөгжмийг Даваабазарын Батсүх
Аав ээж хоёрыгоо би
Амьд бурхад гэж шүтдэг
Агаарын тээвэрчин нөхдөө би
Ачтан, авьяастан гэж хайрладаг
Агаарын мөнгөн хөлгүүдээ
Ашиглаж эзэмших нь гайхалтай
Ард олон иргэддээ
Аюулгүй үйлчлэх баталгаатай
Амжилт бүтээл нь арвин
Агаарын тээвэрчин нөхөд минь
Алтан дэлхийдээ дуурсагдах
Ашдын ерөөл билэгтэй
Зорчигч тээврийн үйлсдээ
Зон олны хүндлэлтэй
Чингис хаан буудалдаа
Чин сэтгэлийн үйлчилгээтэй
Мөнгөн цагаан хөлгөөрөө
Мөнх тэнгэртээ аялах
Монголын агаарын тээвэрчид
Мандан бадрах хийморьтой
Амжилт бүтээл нь арвин
Агаарын тээвэрчин нөхөд минь
Алтан дэлхийдээ дуурсагдах
Ашдын ерөөл билэгтэй
Нисэж яваа хөлгүүдийг
Газраас залуурдах нь бахархмаар
Нисэхийн бүх салбарынхан
Мөнхжин дэлгэрэх заяатай
Ахмад буурлынхаа замналаар
Амжилт бүтээл нь жигүүрлээд
Алтан дэлхийд дуурсагдах
Ашдын ерөөл билэгтэй
Амжилт бүтээл нь арвин
Агаарын тээвэрчин нөхөд минь
Алтан дэлхийдээ дуурсагдах
Ашдын ерөөл билэгтэй

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
