ҮЭ-үүдийн хамтарсан цалин хөлс нэмэгдүүлэх, ажил хаялтын өмнөх суулт өнөөдөр /05.22/ Сүхбаатарын талбайд 09:00-12:30 цагт үргэлжлэв.
Ажил хаялтын өмнөх суултад Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн төвийн Япон, Солонгос, Вьетнам, Мьянмар, Хятад, Тайвань, Тайланд улсын ҮЭ-үүд эв нэгдлээ илэрхийллээ.
Тэд “Аливаа тэмцэл төр засгийн буруу бодлогоос үүдэлтэй байдаг. ҮЭ-үүд зөвхөн ажилчин ангийн сайн сайхны төлөө явдаг, зорилго нэгтэй байдаг учир та бүхний тэмцлийг дэмжиж байна. Бид хэдийгээр өөр өөр оронд амьдарч байгаа боловч зүрх сэтгэл минь хамтдаа. Та бүхний тэмцэлд амжилт хүсье” гэлээ.
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй ҮЭ-ийн төлөөллүүд ОУВС-гийн байранд очиж мэдэгдэл, санал гардууллаа.
С.Эрдэнэбат хэлэхдээ, Монгол улсын Засгийн газрын зүгээс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Улсын гурван талт хэлэлцээрийн тодорхой зүйл заалтууд зөрчигдөж байна. Төрийн үйлчилгээний буюу боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын ажилтнууд ажил хаялт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Иймд тус хөтөлбөрийн нөхцлийг эргэн авч үзэж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны II улиралд нэмэгдүүлэх үүргээ хэрэгжүүлэх, түншлэлийн хүрээнд иргэдийнхээ тулгамдсан асуудлыг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг санал болгож байгаа юм гэлээ.
МҮЭ-ийн холбооны цалин нэмэгдүүлэх шаардлагаа дэмжих ажил хаялтын өмнөх суулт нийслэл, орон нутагт 5 дугаар сарын 21-25-ныг хүртэл 09:00-12:00 цагийн хооронд үргэлжилнэ.
МҮЭ-ийн холбооны ажил хаялтын өмнөх суултад оролцогчид ОУВС-нд санал өглөө
2018 оны 05-р сарын 22 өдөр, 16 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
